Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 оюутан орж ирнэ
Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас гадаадаас  зөөвөрлөгдөн ирсэн 1248 хүнийг тусгаарлалтанд аваад байна. Үнээс 790 хүн Улаанбаатар хотод байгаа бол үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байгаа юм.

Гадаадад байгаа иргэдийг татан авах ажлын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ: “Өнөөдөр агаарын замаар буюу тусгай үүргийн нислэгээр 170 иргэн ирсэн. Мөн тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд Алтан булаг боомтоор ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй  оюутан залуусыг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр оюутануудыг Алтанбулаг боомтоор нэвтрүүлсэний дараа төмөр замаар Улаанбаатар хотын тусгаарлах байруудад тусгаарлахаар ажиллаж байгаа. Нийтдээ 594 орчим оюутан залуус ирнэ гэсэн тооцоо байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus