А-92 авто бензиний дундаж үнэ 1360 төгрөг болж буурлаа
Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн талаар мэдээлэл хийлээ. Монгол улсын 21 аймгийн хүрээнд он дуустал А92 авто бензин дээр үнэ тогтворжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн.

Мөн газрын тосны үнэ өссөнтэй холбогдуулан  шатахууны үнийг буулгаж байгаа юм байна. Энэ сарын 23-ны өдөр шатахууны үнэ буурлаа гэсэн мэдээлэл АМГТГ хийсэн. Тодруулбал, А92 бензин 200 төгрөгөөр буураад байгаа ажээ.
А-80 50 төгрөгөөр,
А-92 80-100 төгрөгөөр,
А-95 200 төгрөгөөр,
Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Ингэснээр нийслэлд,
А-80 авто бензин 1350,
А-92 авто бензин 1360,
А-95 авто бензин 1800
Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон байна.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus