С.Баяр: Нуруу гацсан, тархи гацаагүй
С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр товлогдоод байв. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэний улмаас, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй юм. 

Иймээс шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 15-ыг хүртэл хойшлуулав. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудаснаа “Биеийн байдлыг минь асуусан, сайн сайхныг ерөөсөн пост олныг авлаа. Баярлалаа! Харааж зүхсэн,мууг ёрлох бичвэр ч бас ирж. Байдаг л эд, нохой хуцуулж амьдарч байгаа хүнд. Удаахийг нь уншихаар эхнийх нь илүү гоё амттай. Бие тавгүйтсэн. Нуруу гацсан. Тархи гацаагүй. Гар хөдөлж байна. Жиргэнэ” хэмээн бичжээ. 



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus