2019 онд шинээр мэндэлсэн хүүхдүүдэд Ананд, Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ
Үндэсний статистикийн хорооноос ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдийн нэрний талаар сонирхолтой судалгаа гаргажээ.

Судалгаагаар манай улсын иргэд 2019 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.
 
Мөн 2019 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Тэмүүлэн, Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг өгчээ.
 
Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2019 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон. Харин хөвгүүддээ Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.




О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus