А.Амбасэлмаа: Шинжилгээ хийсэн 22 хүнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг  хийлээ. Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 88 мянган  хүн шинээр өвчилж,  хоёр мянга гаруй хүн нас баржээ. Энэ  үйл явцыг өмнөх өдрийнхтэй харьцуулахад өвчлөл таван мянга, нас баралт  хоёр мянга гаруй хүнээр буурсан байна.

Мөн дэлхийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тоогоор АНУ, Бразил, ОХУ зэрэг орнууд тэргүүлсэн хэвээр байна.

Харин манай улсын хувьд коронавируст халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ:  “Өнөөдөр дахин нэг иргэн эдгэрч дараагийн шатлалд шилжлээ. Ингээд батлагдсан тоо 141, эдгэрсэн тоо 33, эмчлүүлж буй хүн 108 болсон байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уулын салбар лабораторид нийтдээ 22 хүний шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан бүх хүмүүсээс коронавирус илрээгүй байна” гэв.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus