Танилц: Говь-Алтай аймагт нэр дэвшигчид

УИХ-ын 2020 оны сонгуульд баруун аймгууд дундаа эдийн засгийн үзүүлэлтээрээ хамгийн доогуурт бичигддэг нь Говь-Алтай. Сайнаасаа илүү сараар бичигдэж яригдах болсон тус аймагт хэн хэн нэрээ дэвшүүлэхээр болов.  Говь-Алтайд 2016 оны сонгуулиар ганцхан мандаттай байсан бол энэ удаагийн сонгуульд хоёр мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө.

Энэ удаагийн сонгуульд тус аймагт "Та бидний эсвэл"-ээс ИЗНН Ерөнхий нарийн бичгийн дарга  С.Батбаатар, өмгөөлөгч Б.Оюунбилэг, АН-аас О.Батханд, О.Амгаланбаатар, МАН-аас Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, "Зөв хүн электорат эвсэл"-ээс Л.Энхнасан нар нэр дэвшихээр болоод байна. Тэгвэл тэдгээр нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

 

МАН: Алтайд Ш.Раднаасэд дөрвөн жилийн гарын бэлэг л тараасан гэв үү 

Ааяа гэх авгайлж дууддаг нэр нь авилга албан тушаалын гэмт хэрэгт сонсдож, үүнийгээ үгүйсгэх том ажилтай  дөрвөн жилийг үдсэн хүн бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Өнгөрсөн дөрвөн жил Говь-Алтайн ганц мандатад эзэн суусан ч тойрогтоо хийж хэрэгжүүлж, гялайж гялтайлгасан юмгүй.  Үүний нэг нотолгоо бол Говь-Алтай аймаг өнгөрсөн дөрвөн жилийн турш өрсөлдөх чадвараараа сүүл мушгисаар өнөөдрийг хүрээд байна. Ш.Раднаасэд гишүүний хувьд баяр ёслол хөгшид хүүхдүүдэд гарын бэлэг хүргүүлснээс өөр тоолж тоочихоор ажил хийгээгүй нэгэн. Харин түүнийг Говь-Алтайг төлөөлж  парламентад заларсан жилүүдэд тус аймаг намчирхал талцал дээл цэгтээ хүрсэн гэдгийг нутгийн олон хэлэх юм билээ. 

Өнөөдрөөс яг жилийн өмнө Ш.Раднаасэдийг МАН-аас хөөх эсэх асуудал сөхөгдөж багагүй шуугиан дэгдээсэн. Тухайн үед Ш.Раднаасэд өөрөө намаасаа гарах өргөдлөө өгч, улстөрчийн хувьд тогтворгүй, туйлбаргүй нэгэн гэдгээ харуулсан. Энэ асуудал түүнийг хууль зассан асуудалтай нэр холбогдсоноос үүдэлтэй. Ийнхүү дөрвөн жилийн турш сайнаасаа илүү саар асуудалд холбогдсон хүн бол Ш.Раднаасэд юм. 

 

Тойргоо сольсон Б.Энх-Амгалан 

УИХ-ын 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүргээс сонгогдож парламентад суусан нэгэн бол Л.Энх-Амгалан. Гэвч гишүүн болсноосоо хойш сонгогдсон тойрогтоо тоотой үзэгдсэн, хийж хэрэгжүүлсэн зүйлгүй тэрбээр байсхийгээд л Говь-Алтай рүү хүлгийн жолоо залах болсон учир нь энэ сонгуулиар тайлагдав. Тэрбээр унаган нутгаасаа нэр дэвшихээр мандатаа аваад байна. 

Б.Энх-Амгалангийн хувьд парламент дахь тэргүүн баячуудын нэг. Тэрбээр Говь Алтайн Мааньт ХХК, Мандал Хүдэр ХХК, Мишээл Экспо ХХК, Их Монгол Алтай Групп ХХК, Монгол Британийн хамтарсан Алтан Уул Интернейшнл гэх компаниудтай. 

 

АН: О.Батханд 

Энэ удаагийн сонгуульд хэвлэлийн салбараар хэд хэдэн хүн нэр дэвшиж байгаагийн нэг нь О.Батханд. Өмнө нь УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан намтартай. Мөн О.Батханд нь “ТВ-9”, “ETV” телевиз болон “Media group”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан аж. Телевизийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа. Олон Улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн нэгэн юм. 

 

 Засаг дарга асан О.Амгаланбаатар

Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ЗДТГ-ын цэвэрлэгчээс эхлээд бүх хүнийг АН-ын угшилтай байхыг шаардсан нэгэн бол О.Амгаланбаатар. О.Амгаланбаатарын үед төрийн 40 гаруй албан хаагч шалтгаангүйгээр ажлаасаа чөлөөгдсөн байдаг. Үүнээс үүдэн тус аймагт намын талцал хуваагдлыг дээд шатанд хүрсний уршиг өнөөдөр ч арилаагүй байна. 

Угаас О.Амгаланбаатарын хувьд аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа ч хийж хэрэгжүүлсэн ажил нь хуруу дарам цөөн. Тэрбээр Говь-Алтай аймгийн засаг дарга байхдаа цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг хэвлүүлж, хөгөө чирчнээс өөрөөр хийж хэрэгжүүлсэн зүйлгүй нэгэн. 

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus