Г.Байгальмаа яагаад зөрчил гаргаагүй Н.Номтойбаярын нэрийг авч үлдэв!!!
Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 22-ны өдөр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг хүлээн авчээ. Үүнээс Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргилыг бас нэг хүний хамтаар “хуулийн шаардлага хангаагүй байна” хэмээн нэрийг нь хасчээ. Өөрөөр хэлбэл, СЕХ-нд 95 нэр дэвшигч материалаа өгснөөс ийнхүү хоёр нь хасагдаж, 93-н бие даагчийн материал шаардлага хангасан гэж үзсэн байна. УИХ-д нэр дэвших эрхээ авсан ч дээрх хасагдсан хоёр хүн дээр тодорхойгүй байдлаар нэр дэвшигч Н.Номтойбаярын СЕХ-нд өгсөн материалыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан, СЕХ-ны гишүүн Г.Байгальмаа материалыг нь ямар ч тайлбар хэлэхгүйгээр “нягтлаж” үзнэ хэмээн татаад авсан аж.
 

Уг нь нэр дэвшигчдийн материалыг хуулийн шаардлага хангасан эсэхийг нь шалгадаг газрууд нь шалгасны эцэст Сонгуулийн Ерөнхий хороо руу албан ёсоор өгдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл хуулийн шаардлага хангасан, бичиг баримтын зөрчил гаргаагүй Н.Номтойбаярын материалыг хаанаас, хэнээс улстөрийн нөлөө орж нэрийг татуулахаар ийнхүү улайрч эхлэв гэдэг нь эрхгүй анхаарал татна.

Ямартай ч Г.Байгальмааг Н.Номтойбаярын материалыг өөр дээрээ татаж авсных нь дараа нэр дэвшигч 92 хүний материалыг албан ёсоор баталж тогтоол нь гарчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн зөвлөх асан, СЕХ-ны гишүүн Г.Байгальмаад хэн нэгэн улстөрч нөлөөлөв үү гэж ч хардаж байна. Эцэст нь энэ сарын 25-ны өдөр СЕХ нэр дэвшигчидээ албан ёсоор зарлах бөгөөд үүнд Н.Номтойбаярын асуудал хэрхэн шийдэгдэв үнэхээр улстөрийн хор орж уу үгүй гэдгийг харах л үлдлээ.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus