Д.Нямхүү: 2 оюутан эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар шинээр нэг улсад гарч дэлхийн 216 улс оронд бүртгэгдсэн.  COVID-19 халдвараар 5.365.000 хүн өвчилж, 339.000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 116.000 халдвар шинээр бүртгэгдэж  6000 гаруй хүн нас барсан байна. Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн ихээр бүртгэгдээд байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  188 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.  Өнөөдөр ХӨСҮТ-ээс 2 оюутан эдгэрч гаран дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Дээрх 2 оюутан  37,39 хоногийн эдгэрэлттэй гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 хүн байна" гэлээ.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus