МАН-ынхан Н.Номтойбаярын нэрийг татуулахаар улайрч эхэлжээ

МАН-ынхан сонгуульд ялалт байгуулж чадахгүй тойргуудаа тооцоолж, арга ядахдаа Сонгуулийн ерөнхий хороог өөрсдийн дураар ажиллуулахаар үүрэгдэж буй бололтой.

Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дөнгөж хоёр хоногийн өмнө УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн. Гэтэл хуулийн дагуу бичиг баримт хүлээн авах хугацаа дөнгөж өчигдөр дуусгавар болмогц түүний  баримтаас ямар нэгэн байдлаар зөрчил олж нэрийг нь татуул гэдэг үүрэг өгсөн талаар эх сурвалжууд хэлж байна.

Н.Номтойбаярын хувьд Хан-Уул дүүрэгт хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдэг нь олон нийтийн дэмжлэгээс илэрхий харагдаж байгаа. Үзэл бодолдоо үнэнч, тууштай, хэн нэгэнд санхүүгийн хувьд худалдагдахгүй хөрөнгө мөнгөний хувьд МАН-ынхан өөрсдийн булхай, луйвар, буруу зарчмаар ажиллаж буй хүмүүсийг намаасаа хөөж, хуулийн өмнө толгой гудайлгахаар оролддог нь нэгэнт тодорхой болсон.

Харин энэ удаа СЕХ-г бузар арга барилдаа ашиглах гэж байгаа нь хэтэрхий улайрч байгаагийн илэрхийлэл хийгээд төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдож буйн нэг хэлбэр.

Хэдий хүчтэй өрсөлдөгч байх тусам бодлогоор өрсөлдөх бус булхай ашигладаг байдлаа МАН-ынхан хэдий болтол төрийн сонгуульд ч ашигласаар байх юм бол. 


Эх сурвалж: Erennews.mn

Бусдад түгээх
  • gplus