Т.Бат-Эрдэнэ: Гэртээ гарсан иргэдийг мобайл аппликэйшнээр хянаж байгаа
ЭМЯ-ны эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ Шуурхай удирдлагын мэдээллийн системийг танилцууллаа.

Тэрбээр “УОК, ЭМЯ коронавируст халдварт өвчинтэй тэмцэх маш олон ажил хэрэгжүүлсэний нэг нь мэдээллийн сан болон харилцаа холбооны технологийг өндөр түвшинд ашиглах, мэдээлэл технологид ашигласан Шуурхай удирдлагын ERP системтийг хийсэн. Одоогоор Монгол улсад коронавирусийн голомт гараагүй байгаа. Ихэвчлэн гадаадад байгаа монгол иргэдийгээ авч ирж эмчилж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүмүүсийг зөөвөрлөж ирдэг шат дамжлага бүр дээр бүртгэлийн системийг хийсэн. Иргэний хүсэлтийг авахаар irgen.mohse.mn веб сайтыг ажиллуулахаар бэлэн болгосон.

Мөн хилээр орж ирсэний дараа тусгаарлах байр луу орж байгаа иргэдийн дахин баталгаажуулах бүртгэлийг хийж, биеийн байдлыг нь тандах зэргийг mobile аpplication-аар хянаж байгаа. Дараа нь гэрийн ажиглалтанд гарсан иргэддээ зориулаад тухайн иргэнийг хянах мобайл аппликейшн хийгдсэн байгаа”  гэлээ.


Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus