С.Амарсайхан: Эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй
 Нийслэлийн Засаг Дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргийн захирамжийн дагуу “Хашаа” арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах ажлыг эхлүүлсэн.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг Даргын орлогч нарт дүүргүүдийг хариуцуулж өгсөн. Гэвч зарим дүүргийн орлогч нар ажлаа хийхгүй байна. Баянзүрх дүүрэг Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт ажил хариуцаж авсан Засаг Даргын орлогчид тухайн газар дээр нь очиж өөрсдийн ажлаа хиймээр байна. Нэг эхлүүлсэн ажлаа нэг мөр дуусгах хэрэгтэй. Баянзүрх бол оролцохгүй байгаа. Сонгинохайрхан дүүрэг маш муу гүйцэтгэлтэй дуртай, дургүй мэт л ажлаа хийж байна. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга ажлаа хиймээр байна. Хотын иргэдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бид биелүүлэх гэж л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс дүүргийн удирдлагууд нь өөрсдөө хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу аж ахуй нэгж, иргэдтэйгээ хамтарч тэдний ажил амьдрал аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх дээр хойрго хандахын бол хатын ажил урагшлахгүй. Нэг сэдэв гаргаад ирдэг араас нь хөөж явдаггүй шинж чанартай баймааргүй байна” гэлээ.


Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus