Д.Нямхүү: Халдвар нэмэгдээгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.05.20 ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн төв лобараторид 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээ, хяналтад байна. Эдгээрийн 88 хувь хүнд, хүндэвтэр нь 26 хувь  гэж үнэлсэн. Эмчилгээнээс гадна 67 хүн хяналтад байгаа. Үүний 47 нь энэ сарын 24-нд гарна. Бусад нь ойрын өдрүүдэд гарна. Ингэснээр ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хэд л үлдэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus