60 айлын орон сууцны барилгын хашааг албадан буулгалаа
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа хашаа, хайсыг цэгцлэх ажлын хүрээнд Мэргэжлийн холбогдох байгууллагууд зургадугаар сарын 01-ны дотор 194 байршилд зөвшөөрөлгүй баригдсан барилга,  барилгын хашаа зэргийг буулгах ажлыг  эхлүүллээ.
Тус үйл ажиллагааны ажлын хэсэгт УБ хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт орчны аюулгүй байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалт, Дүүргийн газар зохион байгуулалтын алба, Цагдаа, Хот байгуулалт хөгжлийн газрууд тус тус  ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар ХСОАБГ-ын орлогч дарга Оджаргалаас тодруулахад: 2019 онд 379 барилга дээр орчны аюулгүй байдал болон ноцтой зөрчил бүртгэгдсэн байдаг. БЗД-ийн нутаг дэвсгэр дээр нийт 72 барилга баригдаж байна. Үүнээс нэн тэргүүнд 22 барилгын хашааг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, албадан буулгах арга хэмжээг яаралтай авч ажиллаж байгаа. Мөн БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр дээрх  Хамтын хүч констракшн компаний 60 айлын орон сууцны барилгыг хашааг албадан буулгах ажлыг эхлүүлсэн. Мөн 5-р хорооны иргэний нэр дээрх барилга нэгдүгээрт зөвшөөрөлгүй, хоёрдугаарт хашааны стандарт ноцтой байдлаар зөрчигдсөн байгаа. Тиймээс тус барилгын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч байна. Барилгыг  Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас албадан буулгах болно. Албадан буулгалттай холбогдох зардлыг иргэн, аж ахуй нэгж байгууллагаар нөхөн төлүүлэх болно  гэлээ.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2020-05-21 07:58:38
    GYALS TUVIIN HASHAAN DOTOR NUHEN JORLON BII, ERGEN TOIROND NI OCHOOD UZEEREI BZD 4-R KHOROO
    162.158.179.211
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-05-20 13:48:53
    маш зев дэг журам хэрэгтэй шуу хэт дураараа хогнуудыг хашаа байшинтай нь индууд зарим юман дээр хятадууд шиг байж сур наранхуугээс эхлээд даварсан гарууд олон б...
    162.158.179.19
    Мэдэгдсэн Хариулах