Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нэр дэвших эрхтэй юу
Төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд ээлж дарааллан хууль шүүхийн хаалга онголзуулдаг нь бараг уламжлал шахуу зүйл болчихлаа. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэр гарсан байх юм.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудах хуудсанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна. Улмаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээрээ далайлгаж жил шахам хугацаанд хууль хяналтынхнаас зугтан  яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зуралгүй өнөөдрийг хүрсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү яллагдагчаар татан шалгаж байгаа аж.  Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т өнгөрсөн хавар иргэд хандсан байдаг.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зүгээс уг асуудалдаа “Би ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй. Хэрэв буруутай үйлдэл хийсэн бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрбээр бүрэн эрхээрээ далайлгаж хууль хяналтын байгууллагаас албадан ирүүлэх шийдвэр гаргах хүртэл “хүнд суртал” гаргасан байх юм.

Түүний хувьд 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвших эрхээ намын дарга У.Хүрэлсүхээс гардаад байгаа. Гэтэл түүнийг хуулийн байгууллагаас яллаглагчаар татлаа. Асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2020-05-21 06:06:03
    ene jaahan l asuudal bnashdee. Tom yumaa l anhaaraach,turuuchiin nuhdiin herguud zohiomol bish bol notstoi geheer yum
  • Иргэн 2020-05-20 10:02:24
    Эрхтэй.
  • irgen 2020-05-20 08:42:53
    ene gaigui l hun shig sanagddadg
  • зочин 2020-05-20 07:23:34
    Харин бусад нөхөдтэй харьцуулахад энэ гайгүйд нь орох байх шүү.
  • иргэн 2020-05-20 01:36:41
    Энэ муу амьтныг хэн нь араас нь хутга шаагаад байна аа, Адилхан хужаа Баярцогт нь уу, өөрийн намын нөхдүүд нь үү. Тэр Зүүнхараагийн Засаг дарга байсан Цээпилдор...
  • !!!!!!!!!!! 2020-05-20 01:05:46
    Medeej yumiig yund Sensazlanaw !