Яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтаныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянаад шүүгчийн энэ сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, энэ сарын 19 буюу өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-05-20 00:06:07
    ганц аймаг тулдаа л болохоос хасаг гурван аймаг байсан бол халх монгол байхгуй болсон байх шуу хурал дээр хэлгуй хууль дээр дулий зээл дээр луйварчин айхтар хог...
    162.158.178.252
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2020-05-19 10:26:15
    салтааны боов яагаачгүй шд. мураатын боов л кэцүүдсэн байгаа
    162.158.7.198
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-19 09:04:53
    солтаны боовыг хавтаст хэргийг баримт болгож тасдаж аваад хавсаргаагүй юм уу?
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах