Б.Ууганбаяр: Ойрын өдрүүдэд ОХУ, Энэтхэгээс иргэдээ татан авна

УОК-ын Шуурхай штабаас  цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Монгол Улсын хилээр нэгдүгээр сарын 28-аас хойш 130206 иргэн орж  ирсэн. Үүнээс зохион байгуулалттайгаар 8480 иргэнээ татан авсан. Сүүлийн долоо хоногийн байдлаар нийтдээ 1070 иргэнээ татан авсан байна. 

Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байна. Эдгээр нь бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, өндөр настан, тухайн орондоо байрлах боломжгүй, санхүүгийн боломжгүй болсон зэрэг хүмүүс юм. 

Татан авалтаар ирсэн хүмүүсийг нийтдээ 27 тусгаарлах байранд байршуулсан байна.  

УОК, Шадар сайдын зүгээс ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн судалж төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах үүрэг өгсөн. Өдөр нь тодорхой бус байна. Бид ОХУ-ын элчин сайдтай байнга холбогдож, оюутнуудынхаа талаар мэдээлэл авч, дараа дараагийн татан авалтын талаар ярилцаж байна. Мөн  БНЭУ руу хийх дараагийн нислэгээ төлөвлөж байна. Өдрийг тодорхой хэлэх боломжгүй. БНХАУ-аас Монгол Улсдаа ирэхээр хүсэлтээ ирүүлсэн иргэд байгаа. Ойрын хугацаанд эдгээр иргэдээ Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлах байрандаа татан авалт хийнэ. Татан авах ажиллагаа тасралтгүй хийгдэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-19 10:52:53
    72 цаг унтаагүй гэж хэвлэлээр муухай худлаа ярьсан шүү хийтэй гар юм шиг бн