Д.Нямхүү: Дөрвөн хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Коронавируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж,  дөрвөн сая 800 мянга гаруй хүн өвчилж, 316 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 95 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авчээ.

Манай улсад COVID-19 цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн хяналтанд шилжлээ. Дарханы салбар лабораторид 22 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн бүгд сөрөг гарсан. Харин ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 43 хүнд давтан шинжилгээ хийснээс 39 хүнд коронавирус илрээгүй, үлдсэн дөрөв хүнд илэрсэн байна. Ингээд нийт тохиолдол 140 болж, эмчлэгдсэн хүн 24 болсон. Одоо ХӨСҮТ-д  116 хүн эмчилгээ хяналтанд байна" гэлээ.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Burhan min 2020-05-18 07:16:32
    Yamar hetsuu yum be? Ene Orosoos irsen ouytnuud - kursantuud l baahan korona chireed irjdee. Burhan min, bitgii Mongolchuudad haldaagaarai daa.
    172.69.71.63
    Мэдэгдсэн Хариулах