Улс орнууд дижитал технологийг ашиглан цар тахалтай тэмцэхдээ  хүний эрхийг хүндэтгэх ёстой
Эмнести Интернэшнл тэргүүтэй нэр бүхий 45 иргэний нийгмийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Ковид-19 тахлын улмаас олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал үүсээд байгаа бөгөөд дэлхий даяар улс орнууд өргөн цар хүрээнд, харилцан уялдсан хариу арга хэмжээ авах шаардлагатай болоод байна. Гэвч, энэхүү вирусийн тархалтыг тогтоон барих улс орнуудын оролдлого дижитал хяналт цагдалт ашиглан хүний эрхэд халдах явдлыг өөгшүүлсэн тогтолцооны үүд хаалга болох ёсгүй юм.

Бид цар тахалтай тэмцэхийн тулд хувь хүн,  иргэдийг хянах, цагдах дижитал технологийг ашиглах явцдаа хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг зөрчихгүй байх талаар анхааран ажиллахыг засгийн газруудад уриалж байна.

Өнөө цаг үед олон нийтэд эрүүл мэндийн мэдээлэл хүргэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр хүний амь насыг аврахад мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буй билээ. Гэсэн хэдий ч, гар утасны байршлын мэдээлэлд нэвтрэх зэргээр төрийн дижитал хяналт цагдалт хийх бүрэн эрх нэмэгдэж байгаа нь хувь хүний нууцад халдах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хүний эрхийг зөрчихүйц хэмжээнд заналхийлж буй хэрэг бөгөөд төрийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг бууруулж улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах аливаа арга хэмжээний үр нөлөөг алдагдуулах аюултай. Мөн түүнчлэн, ийм төрлийн арга хэмжээнүүд нь ялгаварлан гадуурхлалтыг өөгшүүлэх, нийгмийн гадуурхагдсан бүлгүүдэд илүү хүндээр тусах, хохироох эрсдэлтэй.

Өнөө үе бол онцгой цаг үе мөн бөгөөд хүний эрхийн хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх ёстой. Хувь хүн, олон нийтийг хамгаалахын тулд зарим эрхийг тэнцвэртэй хязгаарлаж, зохицуулах боломжтой байдлаар хүний эрхийг тогтолцоог нарийн боловсруулж бий болгосон.
 
Улс орнууд нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хувь хүний нууц, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөөг үл тоомсорлож, хөсөрдүүлж болохгүй. Харин ч, хүний эрхийг хамгаалах нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад эерэг үр нөлөө авчрах боломжтой. Хүний эрхийг хязгаарлаж буй аливаа хязгаарлалт нь даган мөрдөгдөж буй хүний эрхийн хэм хэмжээтэй нийцсэн байх тал дээр засгийн газрууд хэзээ хэзээнээсээ илүү хичээн ажиллах шаардлагатай байна.
 
Энэхүү хямрал бидэнд хүн төрөлхтний хамтын үнэт зүйл, эрхэм чанараа харуулах боломжийг олгож байна. Бид хүний эрхийн хэм хэмжээ, эрх зүйт ёсонд нийцүүлэн уг цар тахалтай тэмцэж чадна.  Цар тахалтай тэмцэхээр засгийн газруудын гаргаж буй аливаа шийдвэр нь бидний ирээдүйг тодорхойлох болно.

Тиймээс, доор дурдсан нөхцлүүдийг хангахаас нааш засгийн газруудыг Ковид-19-ийн тархалттай холбогдуулан дижитал хяналт шалгалт хийхгүй байхыг шаардаж байна.

1. Тахал өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй хяналт цагдалт нь хууль ёсонд нийцсэн, зайлшгүй, мөн зүй зохистой байх ёстой. Эдгээр арга хэмжээ нь хууль зүйн үндэслэлтэй, зохих төрийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хууль ёсны зорилготой байх бөгөөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэрэгцээ шаардлагад тохирсон байх ёстой.

Засгийн газрууд авч буй арга хэмжээнүүдээ ил тод нээлттэй байлгах ёстой бөгөөд ингэснээр тэдгээрийг хянах, шаардлагатай бол дараа нь өөрчлөх эсхүл хүчингүй болгох боломжтой байх ёстой. Ковид-19 цар тахлаар шалтаглан  иргэдийг цагдан хянах явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй.

2. Хэрэв засгийн газрууд цагдан цагдах эрх мэдлээ ашиглах бол, уг эрх нь тодорхой цаг хугацаанд л хэрэгжих ёстой бөгөөд тус цар тахлыг намжаах хүртэл л хэрэгжвэл зохино. Ковид-19 цар тахлаар шалтаглан  иргэдийг байнгын цагдан хяналтанд байлгахыг бид хүлээн зөвшөөрөхгүй.

3. Улс орнууд зөвхөн Ковид-19 тахлын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор л эрүүл мэндийн мэдээлэл зэрэг хувь хүний мэдээллийг цуглуулах, хадгалах, бүрдүүлэх ёстой. Тахлын эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор цуглуулсан, хадгалсан, бүрдүүлсэн мэдээлэл нь цар тахалтай уялдсан тодорхой хугацаа, цар хүрээнд баригдах ёстой бөгөөд ашиг олох болон бусад зорилгоор ашиглагдах ёсгүй. Ковид-19 цар тахлаар шалтаглан хувь хүний нууцийн эрхэд халдах явдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй.

4. Засгийн газрууд нь хүмүүсийн мэдээллийг хамгаалах, тухайлбал хувь хүний мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах, хадгалахтай холбогдсон аливаа төхөөрөмж, програм хангамж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л шаардагдах арга хэмжээг авах ёстой. Мэдээллийн эзний нэрийг нууцалсан гэх аливаа мэдэгдэл нь зайлшгүй нотолгоонд суурилсан байх ёстой бөгөөд мэдээллийн эзний нэрийг хэрхэн нууцалсан талаарх хангалттай нотлох баримт байх ёстой. Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч буй оролдлогууд нь хувь хүний нууцын аюулгүй байдалд халдах үндэслэл, шалтгаан болох ёсгүй.

5. Ковид 19-ийн эсрэг тэмцэхийн тулд их хэмжээний дата өгөгдөл боловсруулах, хиймэл оюун ухаан зэрэг аливаа дижитал технологийг ашиглахдаа эдгээр хэрэгсэл нь үндэсний цөөнх, ядуу болон нийгмийн эмзэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхах, тэдний бусад эрхийг зөрчихөд түлхэц болдог, их хэмжээний мэдээллийн тунд эдгээр нийгмийн хэсгийн хэрэгцээ, бодит байдал балартаж эсхүл буруу ойлгогдох эрсдэлтэй гэдгийг анхааран  шийдвэрлэх ёстой. Ковид-19 цар тахлаас улмаас нийгмийн бүлгүүд хүний эрхээ харилцан адилгүй эдлэх явдал өсөн нэмэгдэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

6. Хэрэв засгийн газрууд нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох гэрээ байгуулах бол, тэдгээр нь заавал хууль тогтоомжид үндэслэх ёстой бөгөөд тухайн гэрээ байгуулагдсан тухай, гэрээний дуусгавар болох хугацаа, хэрэгжилтэнд олон нийтийн хараа хяналт байх, хүний эрхийг хамгаалах хэм хэмжээг тусгасан тухай зэрэг  энэ нь хувь хүний нууц болон хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд шаардлагатай бусад мэдээллийг  бичгээр олон нийтэд ил болгох ёстой. Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хамтран ажиллаж буй бизнесийн байгууллагууд нь хүний эрхийг дээдлэдэг болохыг шалгах, бизнес, арилжааны ашиг сонирхлыг таслан зогсоохын тулд мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Ковид-19 цар тахлаар шалтаглан засгийн газрууд ямар мэдээллийг цуглуулж, гуравдагч этгээдэд дамжуулж буйгаа иргэдээс нуухыг бид хүлээн зөвшөөрөхгүй.   

7. Аливаа хариу арга хэмжээ нь хүний эрхийн зөрчлөөс хамгаалах, зөрчигсдөд хариуцлага ногдуулах талаар анхаарах ёстой. Ковид 19-тай холбогдуулан хяналтыг нэмэгдүүлэх асуудал нь аюулгүй байдал болон тагнуулын байгууллагын бүрэн эрхэд хамаарах ёсгүй бөгөөд зохих хараат бус байгууллагуудын үр дүнтэй хяналтад байх ёстой. Түүнчлэн, Ковид 19-тай холбогдуулан авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах бол энэ тухай иргэд мэдэх, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг эсэргүүцэх боломжийг иргэдэд олгох ёстой. Хянан цагдалт орж буй хувь хүмүүс эрхээ нөхөн сэргээлгэх үр дүнтэй арга хэрэгслүүдээр хангагдах ёстой.

8. Мэдээлэл цуглуулах замаар Ковид-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд холбогдох этгээдүүдийн, ялангуяа эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон нийгмийн эмзэг бүлгүүдийн чөлөөтэй, идэвхтэй оролцоог хангах ёстой.   


Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан мэдэгдэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-05-18 09:42:06
    Олоо.мн-ийнхэн мэдээнийхээ эх сурвалжийг тавьж баймаар юм. Хаанахын ямар иргэний нийгмийн байгууллагууд вэ.
    162.158.7.118
    Мэдэгдсэн Хариулах