.jpg)
Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 30-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 45 сая баримтаас бүртгэгдсэн 28 сая баримтыг хамруулжээ.
- 30 мянган төгрөгийн азтан 25,530
- 100 мянган төгрөгийн азтан 2,520
- Нэг сая төгрөгийн азтан 235
- Гурван сая төгрөгийн азтан 15
- Таван сая төгрөгийн азтан 4 шалгарчээ.
Супер шагналын тохирлын дугаар 77385917 бөгөөд энэ удаагийн тохирлоор 40 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.