Баян-Өлгийд Х.Бадeлхан ахан дүүсээрээ нэр дэвшинэ гэв үү

УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авсан МАН-ынхан өнгөрсөн амралтын өдөр ирэх сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Ингэхдээ намын удирдлагын зүгээс өнгөрсөн жилүүдэд хамгийн их шүүмжлэл хүлээсэн ЖДҮ-чин гишүүддээ нэр дэвших эрх өгсөнгүй. Тэдний хувьд өнгөрсөн дөрвөн жилд намынхаа түүхийг саарлаар будсан хариуцлагаа ингэж хүлээв.

Мөн намын даргын зүгээс өнгөсөн жилүүдэд хэлсэн үг, хийсэн үйлдэл нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан хэд хэдэн гишүүдэд мандат олгохоос татгалзлаа. Тодруулбал, Н.Амарзаяа,  М.Билэгт, Д.Ганболд, Ц.Гарамжав,  Д.Дамба-Очир,  Д.Хаянхярваа, Г.Солтан, Б.Ундармаа А.Сүхбат, Н.Оюундарь,  Д.Оюунхорол, А.Ундраа О.Содбилэг, Л.Энхболд, М.Энхболд,  Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарт мандат өгөхгүй гэдгээ илэрхийлснээр тэд “гомдол тээн” үлдлээ. 

Гомдогсдын цуваа тэднээр дуусахгүй. Ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх бат итгэлтэй байсан МАН-ын зарим гишүүд нэр дэвших эрхээ олж авч чадсангүй. Тодруулбал, Баян-Өлгий аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаад байсан Ж.Сауле сайдад мандат олдсонгүй. МАН-аас Баян-Өлгий аймагт БХБ-ын сайд Х.Баделхан, Т.Абубахир, А.Галимхан нарыг дэвшүүлэхээр болсон байна.

Энэ талаар Ж.Сауле өөрийн цахим хуудаснаа "Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст аскараа оруулав. Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү ( Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн) Аубакир нар нэр дэвшлээ. Аубакир гэж хэн бэ? ХХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ -д квотоор ороод нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтад унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шударга ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" гэжээ. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-19 08:38:13
    Сауле сайд төрд төлөвшсөн, тулхтай эмэгтэй . Аймагтаа баталгаатай дэвшинэ, гарна гэж бодсон, даанч эрчүүдэд шахуулчлаа, боломжоо алдаж . Бүү шантар боломж гарна...
  • Зочин 2020-05-19 02:20:05
    Өлгийчүүд Ардчилалаа сонгоноо
  • Зочин 2020-05-18 12:40:11
    Ийм л юмнууд торт гараад ах дуу амраг садан намын ноходоо ажилд оруулдаг тэгээд худлаа ярьж хулгай хийдэг шуу дээ
  • Өлгийд Сауля авгайг аэн ч дэмжихгүй 2020-05-18 02:41:50
    Бүү худлаа бухаимд Сауля авгай. Хэзээ ч Өлгийчүүд удам муутай Сауля авгайг дэмжихгүй. Удам муутайг нь мэднэ.
  • Зочин 2020-05-18 02:34:45
    Энэ Баделханы буруу биш . Ер нь омгоороо явдаг улс нэр нүүр гайгүй байгаа дээрээ өөрийн залгамжаа бэлдэх нь зөв л дөө. Нэг баг болж л байж аймаг улс орон хөгжин...
  • Zochin 2020-05-18 02:30:55
    Ardchilsan namaas Beisen emch garnaa batalgaatai
  • к к к 2020-05-18 01:59:45
    Сонгууль чинь рулетка тоглоом шүү дээ
  • Зараа 2020-05-18 01:58:51
    Баделхаан хант улс гэх үү тэгээд, кккк
  • иргэн 2020-05-18 01:05:56
    хасагуудын омгийн дайн болжээ ингээд л монголчууд алга довоороо байлдаад эхэлдэг юм уунийг нь хятадууд ашиглаад наранхуу мэтийн наймаачид хаданд гардаг юм даа
  •  2020-05-18 00:45:00
    төр ч бүүр тоглоом болж дээ. ингэх гээд байсан юм бол 76-г шууд л цаазаар аваачих байж дээ.