Харшилтай хүмүүс ямар дэглэм сахих вэ?
Агаарт ургамлын тоосонцор дэгдэх үед харишилтай хүмүүсийн халдвар авах эрсдэл нэмэгддэг тул харшлын өвчтэй хүмүүст цар тахлын үед өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм сахихыг эмч нар зөвлөж байна. Учир нь агаарт ургамлын тоосонцор дэгдэх улиралд ургамлын харишилтай хүмүүсийн дархлаа суларч, нүд, ам, хамрын салст бүрхэвч харшиж гэмтдэг.

Энэ тохиолдолд хүний бие организм коронавирус болон амьсгалын замын халдварт өртөмтгий болдог аж. Тиймээс харшилтай хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарласнаар халдвар авах эрсдэлийг бууруулна гэж Арьсны өвчин судлалын төв болон арьс, харшлын эмч нар зөвлөж байна. Мөн цар тахлын үед ариутгалын хэрэгслээр цэвэрлэгээ хийхийг зөвлөж байгаа тул харшилтай хүмүүс энэ ажлыг гэр бүлийнхээ бусад гишүүдэд даатгаж, тухайн өрөө тасалгаанд цэвэрлэгээ хийснээс нэг цагийн дараа орохыг сануулж байна. Ингэхдээ харшилтай хүмүүст зориулсан  ахуйн цэвэрлэгч бодисыг сонгохыг зөвлөжээ.

Тасалгааг хэт их чийгшүүлэх нь тоосны хачиг төдийгүй мөөгөнцөр бий болоход нөлөөлж, эдгээр нь харшлын гаралтай ханиад, бронхит, астма зэрэг өвчнийг үүсгэдэг байна.

Харшил нэг хэлбэрээс нөгөө рүү шилжих нь элбэг. Нялх хүүхдүүдэд харшил арьсан дээр анх илэрч, 3-5 насанд нь ургамлын тоосонцорт харшиж эхэлдэг бол 5-7 насанд уушгинд нөлөөлж эхэлдэг байна. Хотын бүсэд цэцэг дэлгэрэх явц ажжим явагддаг тул бие организмд аажмаар дасах боломж олгодог гэнэ. Цэцэг дэлгэрэх оргил үе нь дунджаар тавдугаар сарын 10-15-ны хооронд үргэлжилдэг аж. Цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар хэт олноороо үйлчлүүлэхгүйн тулд АӨСҮТ-ийн 70135035 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл аваарай гэв.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.