Азид ''COVID-19''-ийн хоёр дахь давалгаа эхэлж болзошгүй байна
Дэлхий нийтэд цар тахлын аюул үргэлжилсээр байна. Хэдийгээр зарим улс оронд хөл хорионы дэглэмийг цуцалж, албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхэлж байгаа ч дэлхийн олон улс оронд "COVID-19"-ийн халдвар авсан хүний тоо, нас барсан хүний тоо өссөөр байна. Хэдийгээр эдгэрсэн хүн олон байгаа ч дээрх хоёр үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага байна. Тиймээс дэлхий нийтэд болж буй үйл явдлууд, онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэе.

УХАНЬ ХОТОД ДАХИН ШИНЭ ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДЛЭЭ

БНХАУ-ын Ухань хот 76 хоног үргэлжилсэн хөл хориогоо өнгөрсөн сард цуцалсан. Тэгвэл тавдугаар сар гарснаас хойш анх удаа "COVID-19"-өөр өвчилсөн шинэ тохиолдлууд дахин бүртгэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын 9, 10-ны өдөр тус хотод шинэ коронавирусийн халдварын зургаан шинэ тохиолдол баталгаажсан байна. Мөн Хятад улсын бусад мужуудад халдварын тохиолдол дахин шинээр бүртгэгдэж, "COVID-19" илэрсээр  байна. БНХАУ-д сүүлийн 24 цагт 14 тохиолдол /тавдугаар сарын 14-ны байдлаар/ нэмж бүртгэгдсэн байна. Азийн орнуудад өвчлөл ерөнхийдөө намжмал хэлбэртэй байгаа ч тайвшрах болоогүй гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. БНСУ-д 30 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын анхны тохиолдол боллоо. Мөн БНСУ-ын нийслэл Сөүл хотын шөний цэнгээний газарт тархсан халдварын тохиолдлын тоо наймаар нэмэгдэж, 120 хүрээд байна. Үүний дараа БНАСАУ-тай хиллэдэг Жилин мужийн Шулань хотод хөл хорио тогтоосон байна. Тиймээс Азийн орнуудад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж болзошгүйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Одоогоор дэлхий нийтийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 4.2 сая даваад байна.

АНУ-Д ДОЛООН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХАЛДВАР АВСНЫГ ТОГТООЖЭЭ

Ази, Европ гэлтгүй халдварын тохиолдол өссөр байгаа учраас дэлхийн олон орон шинэ эм, вакцин турших, судлах шинжлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Оношилгооны хувьд, АНУ манлайлж байгааг тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн. "COVID-19"-ийн тархалт хамгийн өндөр байгаа АНУ-д есөн сая 940 мянга буюу хамгийн олон удаагийн оношилгоог хийгээд байна. Үүнээс долоон хүн тутмын нэг нь буюу 1.4 сая хүн нь шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогджээ. Тиймээс Цагаан ордны бүх албан хаагчдад амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлсэн байна. Нью-Йорк муж баасан гаригаас зарим бүсээ эргэн нээхээр болсон ч тархалтын голомт болсон тус хотод хөл хорионы хугацаа зургаадугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа ОХУ-д 5.8 сая удаагийн оношилгоо хийж, энэ үзүүлэлтээр удаалж байна. Харин эмнэлгийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг ХБНГ-д 2.7 сая удаагийн оношилгоо хийжээ. Хүн амын тоогоор авч үзвэл Энэтхэг улс хамгийн өргөн хүрээнд оношилгоо явуулж байна. 9.6 сая хүн амтай тус улс 1.5 сая хүнд оношилгоо хйигээд байгаа ажээ. Харин манай улсын хувьд, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд вирус судлалын зургаан лаборатори ажиллаж байна. Тухайлбал, Дархан-Уул, Ховд, Дорнодод тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр, ЗӨСҮТ-ийн лабораторид коронавирусийн шинжилгээг хийж байна.

ЭНЭТХЭГ, ПАКИСТАНД "REMDESIVER" ЭМИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

Энэ цар тахлын өвчлөлд "Remdesiver" эм сайнаар нөлөөлж байгааг халдварт өвчинтэй тэмцэж буй эмч нарын баг хэлж буй. Тэгвэл энэ эмийг үйлдвэрлэгч "Gilead Sciences" компани "COVID-19" эмчлэгдэх хугацааг богиносгох нөлөөтэй энэ эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг Энэтхэг, Пакистаны эмийн таван үйлдвэрт олгохоор болжээ. Энэ хүрээнд "Cipla",  "Ferozsons Laboratories",  "Hetero Labs" зэрэг компаниуд вакцин гартал "Gilead Sciences"-д ямар нэг төлбөр хураамж төлөхгүйгээр үйлдвэрлэл явуулах юм байна. Энэ нь цаанаа ч бас учир шалтгаантай аж. ОХУ-д "COVID-19" -ийн халдварын тохиолдол 10 дахь өдрөө дарааллан 10 гаруй мянгаар нэмэгдэж, 232 мянга хүрлээ. Ингэснээр тархалт хамгийн өндөр орнуудын жагсаалтад АНУ, Испанийн дараа гуравдугаарт бичигдэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинэ төрлийн "коронавирус"-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Үүнээс гадна батлагдсан тохиолдол Энэтхэгт 3.5 мянгаар, Сингапурт дахин 800 гаруйгаар нэмэгджээ. Тиймээс энэ эмийг эрчимтэйгээр үйлдвэрлэхийн сацуу АНУ-ын Халдварт өвчин судлалын институтийн тэргүүн Энтони Фаучи Сенатын сонсголд оролцох үедээ "Мужууд хэт яарч хязгаарлалтаа сулруулбал сөрөг үр дагаврууд гарч болзошгүй"-г анхааруулсан байна. Мөн "нас баралт статистик үзүүлэлтээс өндөр байх магадлалтай" гэдгийг онцолжээ.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Энхтуул
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мэдлэггүй Усан тэнэг 2020-05-18 03:20:15
    1.3 тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улсыг 9.6 сая хүнтэй гэж бичсэн байх юм.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Ертөнцийн эзэн 2020-05-18 01:56:12
    Ер нь бол АНУ хүн алж, хүрээ талдаг улс. Тийм ч учраас бурханы цээрлэл хүлээж байгаа нь тэр.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • ina 2020-05-18 17:26:31
      Hun tavlah yahav. Tav tavaa guitsnee gej ug bdag shuu,
      172.68.189.136
      Мэдэгдсэн Хариулах
  • bi 2020-05-17 21:29:26
    ene setguulchdiin yaaya daa baiz
    162.158.154.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Gan 2020-05-16 16:29:57
    1.3 тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс 9.6 сая хүн болж хувирчээ. Сүрхий сэтгүүлч байна
    162.158.7.68
    Мэдэгдсэн Хариулах