Д.Нямхүү: МУ-ын хэмжээнд нийт халдварын тохиолдол 135 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4.628.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  308.000  нас барж, 1.7 сая хүн эдгэрч гарсан бол  2.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.000 хүн халдвар авч 5600 гаруй хүн нас бараад байна. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл  10.000 –аар нэмэгдсэн байна.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийт 238 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. ОХУ-аас  Алтанбулагийн боомтоор энэ сарын 14-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Халдвар илэрсэн 37 хүнийг ХӨСҮТ-д авчрах ажлыг хийж байна.   Ингээд МУ-ын хэмжээнд нийт халдварын тохиолдол 135 боллоо" гэв.

 С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus