''Аватар II'' киноны зураг авалт эхэллээ
Найруулагч Жеймс Камерун кино зохиолыг нь бичиж, найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт, Пандора гариг дээр амьдардаг хүн төрхтэй Нави овгийнхонтой амьдрах, ойлголцох гэж бүтээсэн бие махбодийг судалгааны багийнхан удирдаж байгааг харуулсан “Аватар” киноны эхний анги 2009 онд гарсан билээ. Гэрч эхэлсэн үеэсээ үзэгчдийн анхаарлыг татсан энэ киноны дараагийн ангийн зураг авалтыг  коронавирусын халдвар тархалт зогсож байгаа энэ үеэр Шинэ Зеландад дахин эхлүүлэхийг зөвшөөрчээ. “Deadline” цахим хуудаст Шинэ Зеландын Засгийн газар энэ киноны зураг авалтыг эхлүүлэхийн тулд цуврал тогтоол гаргасан. Мөн зарим зураг авалтыг жүжигчдийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган авч эхлээд байна гэж бичжээ. Тиймээс “Аватар” киноны хоёрдугаар анги ирэх жилийн арванхоёрдугаар сарын 17-ноос гарч эхэлнэ гэж төлөвлөж байна.

Гэхдээ кино зураг авалт хугацаандаа хийгдэх эсвэл коронавирусийн улмаас хойшлоход хүрвэл киноны нээлт ч төлөвлөсөн хугацаандаа амжихгүй болох аж. Кино багийнхан албан ёсны твиттер хуудастаа уёанд авсан киноны зургуудаа тавьжээ. Жеймс Камерун усны тавцан дээр зогсч жүжигчид усан дотор хөдөлгөөнийг бичдэг төхөөрөмжтэй өмсгөлтэй байв. Мөн усны гадаргуу дээр хөвж байгаа цагаан хөөснүүд нь усан дор хийх зураг авалтанд гэрэл саад болохоос сэргийлсэн хөвдөг бөмбөгнүүд аж. Кино багийнхан эхний ангид Пандора гаригт хүмүүс анобтаниум элементийг олборлохоор зорьж байгааг харуулсан шинэ ангийн дараа гурав дахь ангийг нь хийхээр төлөвлөжээ.

Харин гурав дахь анги нь 2023 оны арванхоёрдугаар сарын 22-нд гарч эхлэх бол, дөрөв дэх анги нь 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд, тавдугаар анги нь 2027 оны арванхоёрдугаар сарын 17-нд кино театруудаар гарах аж. Түүнээс гадна эхний ангид тоглосон Зой Салдана, Сигурни Уивер, Сэм Уортингтон нар дахин тоглоно. Харин шинээр Кейт Уинслет, Уна Чаплин болон Клифф Кёртис нар тоглохоор болжээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.