Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Махбалд 13 жил оноох шийдвэр гаргасан долоо хоног өнгөрч байна. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрдсэн парламент отгон чуулганаа түр завсарлуулсан бол ОХУ-аас ирсэн оюутнуудаас коронавирус илэрч, халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдлээ.
Энэ мэт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Отгон чуулганыг завсарлууллаа
УИХ-ын 2016 сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн парламент түр завсарлав. УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа.
2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ.
Өнгөрсөн 4 жилд бид ээлжит болон ээлжит бус 11 чуулганд чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан байна. Энэ удаагийн Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байсныг тэмдэглэе.
Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг энэ парламент, УИХ-ын гишүүд Та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадлаа. Улс төрөөс ангид, хараат бус, мерит зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Татварын 1.0 хувийн тогтолцоог бүрдүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжин тэтгэх эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр, ард түмний өмчид үлдээж, Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах тогтоол баталсан. Малчдын тэтгэврийн насыг наашлуулж, ээжүүдээ цалинтай болгож, багш нар, залуучуудаа дэмжсэн хууль баталж, эмч нарын цалинг нэмж, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн.
Энэ мэт олон чухал шийдвэрийг нэрлэж болно. Шинэчлэл, цэгцрэх өөрчлөлтөд чиглэсэн эдгээр хууль тогтоомж бүрэн хэрэгжиж, үр дүнд хүрэх сайхан ирээдүйн эхийг тавьснаараа Та бид бахархах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглов
Тусгаарлалтах хугацаа нь дууссан экс Ерөнхийлөгчид таслан сэргийлэх арга хэмжээг долоо баасан гарагт авлаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хяналаа.
Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагчтай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргав.
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо огцом өслөө
ОХУ-аас гурван онгоцоор долоо хоногийн баасан гарагт Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан юм. Улмаар эдгээр оюутнуудаас 55 нь коронавируст халдвартай нь тогтоогдсон юм. ХӨСҮТ-ээс баасан гарагт өгсөн мэдээллээр Монгол Улсад 98 хүн халдвар авснаас 20 хүн эдгэрэн гарч хяналтад 78 хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Б.Махбалд 13 жилийн ял оноолоо
Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн 2018 наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарсан. Үүнээс хойш Б.Махбалд холбогдох эрүүгин хэргийн шүүх хуралдаан 13 удаа товлогдон хуралдаж баасан гарагт шийдвэр гаргалаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан баасан гарагт товлогдсон юм. Шүүхээс түүнд 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Шүүхийн шийдвэр:
Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Өнөөдөр буюу 2020-05-15-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.