Улсын эдийн засгийн тулах цэг буюу шилдэг татвар төлөгчид
 “Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” гэдэг үгийг сонсоогүй хүн ховор биз. Татварын гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд оршдог.

Тоо баримтаас харахад төсвийн орлогын ихэнх хувийн татварын орлогоос бүрдүүлж байна. Үүнд хувийн хэвшил, ялангуяа, тоотой хэдхэн аж ахуйн нэгж төсвийн эх үүсвэрийн бүрдүүлж, ачааны хүндийг үүрч байна. Тэд Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ямагт нэр төртэйгөөр биелүүлж байгаа юм.  Бүр тодотгон хэлбэл 2019 онд 10 ААН-ээс 2,9 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байгаа юм.  Иргэдийн зүгээс хамгийн их шүүмжлэлд өртөж, “ад үзэгддэг” ААН-үүд улсын эдийн засгийн тулах цэг болж байна.  Үүнийг дараах баримт тодотгоно.

Хамгийн их татвар төлсөн 10 ААН

1.            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
2.            “Эрдэнэс Тавантолгой” ХК
3.            “Оюу Толгой” ХХК
4.            “Энержи Ресурс” ХХК
5.            “АПУ” ХХК
6.            ХААН банк
7.            “Голомт банк” ХХК
8.            “Тавантолгой” ХК
9.            “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
10.          “Монголын Алт МАК” ХХК

Дээрх 10 компани улсын төсөвт төлсөн нийт татварын дүн нь 2.6 их наяд төгрөг. Энэ нь татварын албаны төсөвт бүрдүүлдэг орлогын 45 хувийг бүрдүүлжээ.

Хамгийн их ашигтай ажилласан 10 ААН

1.            “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.            “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
4.            “Энержи Ресурс” ХХК
5.            ХААН банк
6.            “Монголын Алт МАК” ХХК
7.            “Цайрт Минерал” ХК зэрэг 10 компани татварын хамгийн гол орлогыг оруулдаг ААНОАТ-ын 52 хувийг эзлэх хэмжээний татварыг төлдөг.

Хамгийн их ажлын байрыг бий болгосон 10 ААН

1.            Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
2.            ХААН банк
3.            Номин тав трейд компани
4.            Говь ХК
5.            Монголросцветмет ТӨҮГ
6.            Оюутолгой ХК
7.            Төрийн банк
8.            Голомт банк
9.            “Энержи Ресурс” ХХК
10.          “Монголын Алт МАК” ХХК нь нийтдээ 42,000 ажлын байрыг бий болгожээ.
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.