''Эрдэнэт''-ийн 49 хувийнхны сүүлчийн хорогдох байр нь Ардчилсан нам боллоо
Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 горилогчийн нэр маргааш буюу энэ сарын 16-ны өдөр тодорхой болно. Гэхдээ өнөөдөртөө л тэдгээр нэрс олонд тодорхой бус байгаа болохоос бус яг тус намын дарга С.Эрдэнийн ширээн дээр бол цөөнгүй хэдэн хүний багц нэр батлагдчихаад хүлээж буй нь нууц биш юм. Тэгвэл тэдгээр тодорхой нэрсийн дунд өчигдөрхөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд элссэн Блүүмберг телевизийн захирал, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч, Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион ороод амжиж. Түүний удирддаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бүгд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс корпораци” болон Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийнх. Мөн Э.Долгионы төрсөн дүү Э.Дөлгөөн нь “Сентарра гоулд” компаниас Бороогийн алтны уурхайн “Гацуурт” төслийг 90 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авсан “OZD ASIA PTE” компанийн захирлаар өнгөрсөн онд томилогдсон бөгөөд уг компани нь мөн л Д.Эрдэнэбилэгийнх. Өөрөөр хэлбэл, ах дүү хоёр хамтдаа Д.Эрдэнэбилэгийн эрх ашгийн төлөө үйлчилж буй гэдэг нь нэгэнт тодорхой бөгөөд энэ удаад Ардчилсан намын Үндэсний бодлогын зөвлөлд улаан шугамаар элсэж, УИХ-д нэр дэвших квотоо автоматаар авч буйгийнх нь ард нөгөө л Д.Эрдэнэбилэг, нөгөө л Худалдаа хөгжлийн банк, нөгөө л “Монголын зэс корпораци”, нөгөө л “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийнхан бат нот зогсож байгаа нь илэрхий юм.

Гэхдээ энэ удаад Д.Эрдэнэбилэг ганц Э.Долгионыг нэр дэвшүүлж буй хэрэг биш бөгөөд Худалдаа хөгжлийн банкны захирлын албыг олон жил хашиж, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг ил тодоор хамгаалах ганц нэрийн хуудас нь болж ирсэн банкир О.Орхон ч Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших квотоо авсан нь нууц биш юм. Учир нь, тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд даргаар ажиллах болсон бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн 49-ийг авсан үйл ажиллагаатай холбогдуулан хоригдож байсан түүхтэй. Гэтэл одоо тэрбээр УИХ-ын гишүүн болох гээд нэр дэвших квотоо авчихаад сууж байгаа нь энэ.

Мөн Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр нь тодроогүй баатрууд гэдэг шиг 75 залууг нэр дэвшүүлнэ гэж зарласан бөгөөд тэдний дунд “Эрдэнэт”-ийн 49 хувийн эрх ашгийг хамгаалагч байгааг таахад бэрхтэй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Эрдэнэтээс сонгогдсон давуу талаа ашиглаж УИХ-ын чуулганы танхимд “Монголын зэс корпораци”-ийг өмгөөлж хамгаалах гэж чармайн зүтгэсэн нь нууц биш. Тиймээс ч энэ удаагийн Ардчилсан намд элссэн шийдвэр нь нэг их гэнэтийн шийдэл байгаагүй бөгөөд 49-ийнхний буюу захиалагчдынхаа эрх ашгийг хамгаалахаар сэтгэл шулуудсан болохыг нь л баталсан үйл явдал. Үүнийг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр ч удаа дараа олон нийтэд ил тод зарласан бол Ардчилсан намын дарга хийгээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ардчилсан нам “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны талд үйлчиллээ” гэдгийг олон нийтэд зарласныхаа төлөө С.Эрдэнийн гарын үсэгтэй албан бланкаараа намаасаа хөөгдсөн түүхтэй. Эндээс харахад Ардчилсан намын энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялах эс бол олон суудал авах зорилго нь “Эрдэнэт”-ийн 49 болоод сахал Д.Эрдэнэбилэгийн эрх ашгийг хамгаалах явдал гэдэгтэй маргах аргагүй.

Дашрамд мэдээллэхэд тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд шилжсэнээр өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 2.2 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс болон орон нутгийн төсөвт их наяд орчим төгрөгийг төвлөрүүлж чадсан түүхтэй. Харамсалтай нь, энэ сайн мэдээ Д.Эрдэнэбилэгт таалагдаагүй бөгөөд тэрбээр шинээр байгуулагдах УИХ-д өөрийн мэдлийн харц болоод дохиогоор нь хөдлөх үнэнч зарцтай байхыг хүссэндээ ийнхүү Э.Долгион, О.Орхон нарыг дэвшүүлэхээр шийдсэн нь энэ аж. Эндээс харахад “Эрдэнэт”-ийн 49-ийнхний сүүлчийн хорогдох байр нь ийнхүү Ардчилсан нам болсон нь тодорхой боллоо.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-05-16 01:45:43
    Orosoos absan ni tatvar orlogo bidendee uldex bolomj olgoj.
  • Бат 2020-05-16 01:35:57
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН оруулсангүй...
  • !? 2020-05-16 00:45:46
    "Хорогдох" - хасагдах, багасах, үрэгдэх г.м. утгатай! Харин нуугдах, халхлагдах г.м. утгыг "Хоргодох" гэдэг үйл үг илэрхийлдэг!!!
  • ! 2020-05-15 16:11:59
    Erdenee chi AN iig bitgii muu humuuseer duurgeerei 49 huwiinhniig bol buu oirtuul
  • Иргэн 2020-05-15 12:00:55
    MCS-ын аргаар хууль тогтоох дээд байггууллагад төлөөлөлөө оруулж бгаад үзэхээр шийдэж. MCS-ээс Мөнхоргил,Энхамаглан,Элдэвочир далд санхүүждэг олон гар бна даа
  • иргэн 2020-05-15 11:07:03
    явж явж хузуугуй элбэгдоржоос бусад нь алуурчид хулгайч луйварчид юм биш уу ан- д у зээд егье ч гэсэн энэ л арай гайгуй гэх амьсгаа алга
  • Зочин 2020-05-15 10:11:52
    Энэ сонгуульд АН маш муу бүрэлдэхүүнтэй баг оруулж байна.
  • Арчаад өг 2020-05-15 09:59:13
    Унгас баас жорлон болсон АН-тай нь хамт арчаад өг. Яасан их хулгай хийдэг, яасан их монгол улсад дахин нөхөгдөшгүй хохирол учруулдаг лалрууд уу.