Агаар бохирдуулагчийг тоолж эхэллээ
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг өнөөдрөөс эхлүүлэн долдугаар сарын 10- ныг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Тооллого нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргээс эхлэх юм байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн агаарын чанарын алба, SICA ХХК-ийн гэрээт ажилчидтай хамтран 100кВт-аас дээш хүчин чадалтай гэрийн зуух, төвлөрсөн халаалтад холбогдоогүй нийтийн байр, аж ахуйн нэгж, ШТС-ууд авто гарааш, угаалгын газар дахь зэрэг хорт утаа ялгаруулдаг эх үүсвэрүүдийг тоолохоор болжээ.
 
Тооллого хийгдсэнээр Агаарын чанарын ухаалаг систем хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн удирдлага болоод 20 хорооны Засаг дарга нартай Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, SICA ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважаргал болон албаны бусад хүмүүс ирж тооллогод хамруулах эх үүсвэрүүдийн тухай танилцуулжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-19 07:41:53
    Хэ, ХЭ, ХЭ... ЛАВ 25 ЖИЛ ТООЛЖ БАЙНА. ХАРИН ОДОО АГААР БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХ БҮХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ. АЛЬ ЭСВЭЛ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭЖ, ЗҮГЭЭР СУЛ ОРЖ ИРЭХ МӨНГӨНӨӨС САЛАХ ГЭЭД БАЙНА УУ?.. ХА, ХА, ХА...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах