Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд 2019 оны Улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн. Гэвч наадмаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа  түүний шээснээс допинг илэрсэн болохыг Баяр наадмын комисс зарласан ч Э.Оюунболд шээсэнд нь хэн нэгэн хориотой бодис хольсон, холиогүй гэх маргаан эцэслэгдээгүй өнөөдрийг хүрээд байна.

Сануулахад, Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд  WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг  зарласан юм. Гэвч, Э.Оюунболд “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзсан юм.

Улмаар Баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хорооноос түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, аварга цол болон түрүү бөхийн бай шагналыг нь хураах шийдвэр гаргаж, саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан ч асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурлын товыг зарлав.

Тодруулбал, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08.30 цагт болж өндөрлөсөн юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт хийхээр товлов.
 
Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ner 2020-05-18 00:45:05
    Ingej ch avraga boldoggui bhaa zugeer. Tiim lag iym bol dahin naadaar turuuled batlal daa tegvel intgey chadahgui l dee
    162.158.74.186
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-05-17 23:48:27
    Обо үнэхээр буруугүй бол тултал явах хэрэгтэй
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-05-17 05:52:44
    Олиггүй амьтан. Засаатай тарган чавганц. Хэлж заргалдаж байгаа нь ямархан ёс суртахуунтай, ямар хүмүүжилтэй амьтан бэ гэдгийн жишээ бусуу.цолыг нь хураагаач.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-17 04:18:41
    Mash muuhai zaluu hudalch huuramch turiin naadmaa hvndkehgvi ard tvmnee naiz nuhduu er bvgdiig huursan muu hvn
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-05-17 01:12:07
    Монгол бөхийн МАНАН мафи илрэх байлгүй дээ.
    162.158.166.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын иргэн 2020-05-16 23:10:24
    Жорлонгийн тухай бичмээр байвал хотын нийтийн жорлонгийн тухай бичээчээ.Хэнд ч хэрэггүй явдаг жорлонгийн тухай бичихээ боль
    173.245.54.62
    Мэдэгдсэн Хариулах
  • 9999 2020-05-16 10:19:26
    Шүүхийн хэр шударгыг харах л үлдлээ Женко Хүд нарт үйлчилдэг эсэхийг харья л даа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2020-05-16 01:04:27
    Энэ бүдүүнийг шоронд хийгээч , төрийн наадам доромжилсон явдаг жорлонгууд.
    173.245.54.128
    Мэдэгдсэн Хариулах
  • enhee 2020-05-15 17:59:04
    Ene odoo ymarch shinjilgee hereggui! Hugatsaa Ungursun . zohih shiidveree bieluuleed yv! Ulsiin avraga tsol bl horoor avdaggui arivan ner hund shuu!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэнчбиш 2020-05-15 16:20:33
    ДНК-ийн шинжилгээ өөрийн зардлаар хийлгэх гэсэн иргэн хүний хүсэлтийг яагаад шийдвэрлэхгүй байна вэ
    172.69.250.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Dddddxx 2020-05-15 04:41:21
    Gologdson sumoch undesnii sport gutaagaad, ichij amidar
    162.158.7.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ganerdene 2020-05-15 01:58:21
    нэгэнт добинг хэргэлснэн догтоогдсон байхад юү гордоод новшроод явдагийн энэ балай
    162.158.7.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-15 01:27:42
    Энд бичсэнээр бол Оюунболд ялагдах юм байна
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-15 01:18:20
    Нэхэмжлэл гаргасан мөртлөө, түүнийгээ хянан шийдвэрлэхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан гэнэ үү
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-05-15 00:55:26
    цол шагналыг хурааж барилдах эрх хасаж болно харин унасан бехед нь цол егех нь утгагуй шуу нэгээс дервийн давааг яах юм допингтой бехед унасан нь аз юм уу
    162.158.178.176
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-15 00:53:25
    ЭБИ тарваганы томилсон шүүх найдваргүй хуурамч болсны гай. хэрэв шүүх үнэнээр шийддэг байсан бол маргаан гарахгүй хурдан шийдсэн байгаа. шүүхийг ардын сонгуулиа...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах