Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн иргэдээс дахин 37 тохиолдол илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өглөө хийсэн мэдээллийн үед зарим иргэдийн шинжилгээний хариу гараагүй байсан. Үдээс хойш гарсан шинжилгээний хариугаар 37 хүнд коронавирусын халдвар илэрлээ. Ингээд өглөөний 18-тай нийлээд 55 тохиолдол ОХУ-аас ирсэн оюутнуудаас илэрлээ. МУ-ын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн нийт тохиолдол 98 боллоо. Үүнээс 15 хүн эдгэрч гаран дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байгаа. Бидний хувьд  дараа дараагийн иргэдээ татаж авахад бэлтгэлтэй байгаа, гадны улс орнуудаас иргэдээ татаж авах нь улс орны иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг юм. Хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг Сэлэнгэ Дарханд нэг нэгээр нь тусгаарлаж байгаа. Туркийн нислэгээр ирсэн иргэдийн тухайд өнөөдөр бүх шинжилгээг авч маргааш ээлжит мэдээллээрээ хариуг хэлнэ. Өвчлөлийн 80 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тул сайн эмчлэгдэж эдгэрэлт сайн байгаа" гэв.

С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus