Сергей Диордица: ДЭМБ вакциныг албан ёсоор бүртгэх хүртэл 12 сарын хугацаа шаардлагатай гэж үзсэн
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица-г хүлээн авч уулзаж, коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Тэрбээр “Монгол Улсын хувьд хөл хорио тогтоогоогүй, үйлчилгээний байгууллагууд үндсэндээ хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эрсдэл өндөр хэвээр байгаа гэж бид үзэж байна. Дэлхий даяар тархалт намжаагүй, урьдчилэн сэргийлэх вакцин гарч, хүн төрөлхтний амьдрал ахуй эргээд хэвийн байдалдаа орох хугацаа тодорхойгүй байсаар байна. Манай улсын иргэдийн хувьд зарим талаар анхаарал нь суларч, амны хаалт зүүхгүй байх, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гадуур их явах зэрэг байдал ажиглагдаж эхэллээ. Иймээс бид Таныг иргэдэд хандан мэдээлэл, зөвлөгөө өгнө үү гэсэн хүсэлт тавихаар  урьсан юм” гэв.

Ноён С.Диордица Монгол Улсын хувьд хугацаа алдалгүй хилээ хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулалгүй авч чадсаны зэрэгцээ гаднаас ирсэн болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, хүмүүс хоорондын харилцаанд зай барих зэрэг горимыг сайн мөрдөж ажилласнаар энэ стандарт зөв юм гэдгийг батлан харууллаа. Гэхдээ ийм хязгаарлалтын үйл ажиллагаа цаашид удаан үргэлжлэх юм бол нийгэм, эдийн засгийн олон салбарт муу нөлөө үзүүлнэ. Дэлхийн улс орнууд бодит жишээн дээр тулгуурлан төрөл бүрийн судалгаа хийж байгаа. Бидний зүгээс ч Монголд хэрхэн нөлөөлөх судалгааг хийж байна. 

БНХАУ-д “Covid-19”-ийн нөхцөл байдал харьцангуй хяналтад орж, харин ОХУ-д байдал амаргүй байна. Ийм үед Монгол Улсын төр, засгаас эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж энэ вирусийн эрсдэл ирэх өвөл гэхэд намжих магадлалтай гэж бид таамаглаж байна гэлээ.

“Хэдийд вакцин гарах магадлалтай вэ” гэсэн Г.Занданшатар даргын асуултад ноён С.Диордица “Шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнууд дэлхийд цөөнгүй. Вакцин бүтээх судалгаа, туршилт хийж байгаа улс орнууд ч олон байна. Гэхдээ энэ вирус маш амархан хувьсдаг. Тиймээс яг тодорхой хугацаа хэлэх боломжгүй бөгөөд ДЭМБ вакциныг албан ёсоор бүртгэх хүртэл 12 сарын хугацаа шаардлагатай гэж үзсэн. Ер нь бол ирэх сараас тархалт багасна гэж таамаглаж байгаа.  Гол нь улс орнууд илүү хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай” гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай монголчуудын дунд монгол хүн дархлаа сайтай учраас энэ вирус тархах магадлал бага; өнгөрсөн 11-12-р сард манайхан энэ вирусээр халдварлаад эдгэсэн, дархлаа үүссэн; одоо ерөнхийдөө байдал намжсан, халдварын эрсдэл үндсэндээ байхгүй болж байна гэсэн 3 төрлийн буруу ойлголт байх шиг байна. Тиймээс Та эдгээрт хариу болгож, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэл өгнө үү. Мэдээлэл хийх ажлыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулъя” гэсэн хүсэлт тавилаа.

Ноён С.Диордица хүсэлтийг хүлээн авч, баасан гарагийн 11.00 цагаас Төрийн ордонд хэвлэлийнхнээр дамжуулан Монгол Улсын иргэдэд хандсан мэдээлэл хийхээр тогтов.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэр 2020-05-14 19:24:55
    Тэр дархлаа тогтсон гээд байгаа гаруудад шинжилгээ хийгээд эсрэг биет үүссэн эсэхийг тогтоох эсвэл вирус дунд оруулаад дархлаатай болсоныг нь батлах л хэрэгтэй ...