Д.Нямхүү: Коронавирусийн тохиолдол 19-өөр нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар шинээр нэг улсад гарч дэлхийн 216 улс оронд бүртгэгдлээ.  COVID-19 халдвараар 4.421.000 хүн өвчилж, 297.000 хүн нас барж,   1.6 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол  2.4 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 83.000 халдвар шинээр бүртгэгдэж  5000 гаруй хүн нас барсан байна.
 
ДЭМБ: Сүүлийн 24 цагт АНУ-д халдвар 2 хувиар нэмэгдэж нийт  1.322.000 гаруй тохиолдол бүртэгдсэн, ОХУ-д өвчлөл хоногт 5 хувиар өсч 200 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэн бол нас баралтын хувьд Их Британи, Итали улсад хамгийн өндөр 14 хувьтай байна.  Япон, Малайз, Филиппинд халдварын тохиолдол буурсан бол Өмнөд Солонгост шөнийн цэнгээний газарт гарсан голомттой холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгдэж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж охинтой боллоо.  2 удаа хяналтын шинжилгээ хийлгэсэн сөрөг гарсан, ажиглалтад байсан эмэгтэй эсэн мэнд амаржлаа. ХӨСҮТ-д тусгаарлагдаж хянагдаж байсан Франкфуртын нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн оюутнуудаас бүгдээс нь шинжилгээ авсан үүний 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Бидний ажиллаж байгаа туршлагаас харахад 21 хоногийн тусгаарлалт зөв байна, энэ  нь зарим тохиолдол 14 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрч байгаа учраас  манай орны онцлогт тохирч байна" гэлээ.


С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus