Турк улсаас 179 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өчигдөр тус улсыг зорьсон бол өнөөдөр 09.20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 179 иргэн эх орондоо ирж байна.

Үүнээс өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44, жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн байна.

Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-05-14 23:28:55
    Кобид-19 гэх энэ өвчин биднийг байнга дагах болсон тул сэрэжлээд одоо ажил төрөлөө хийвийн явуулах нь зөв байхаа
  • Zochin 2020-05-14 09:08:22
    Za uneheer evgui bolj bn shuu.
  • ЗОЧИН 2020-05-14 05:57:04
    ОНГОЦ ИРЛЭЭ ГЭХЭЭР Л КОРОНА ХЭДЭЭР НЭМЭГДДЭГ БОЛ??? ГЭЖ БОДОХ БОЛЛОО, ГОЛ НЬ ЭМНЭЛЭГ НЬ АЧААЛЛАА ДААХ УУ? ХАЛДВАРЫГ БАРЬЖ ЧАДАХ УУ? ГЭЭД Л АСУУДАЛ ИХ Л БАЙНА
  •  2020-05-14 05:39:58
    гадаадаас ирээд халдварын тоог нэмээд л байна.аятайхан байж ам хамраа таглаад байж байхгүй өвчин тээж ирээд л.одоо цагт алсын газраас хүний хүү өвчин тээж ирнэ
  • зочин 2020-05-14 02:47:47
    Эх орондоо тавтай морил ахан дүүс минь