Тогтоолын төслийн ''Аэросити'' гэснийг ''Шинэ Зуунмод хот'' гэж өөрчлөх санал дэмжигдлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (2020.05.13) үдээс хойш хуралдаж, Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж,  зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт хийсэн танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн.




Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан төслийн “Аэросити” гэснийг “Өргөө хот” гэж нэрлэх санал гаргаж буйгаа хэлсэн юм.   

Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан “Аэросити” гэснийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, М.Энхболд нар “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан нь олонхын дэмжлэг аваагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийгн үед уг саналаа татан авч буйгаа мэдэгдсэн. Иймээс төслийн энэхүү оноосон нэрийн талаар орон нутгийн иргэд, төр, захиргааны байгууллагын саналыг авч дахин нягталж эцсийн хэлэлцүүлгийн үед нэг мөр болгож шийдэх чиглэлийг хуралдаан даргалагчаас Байнгын хороонд чиглэл болгосон юм.



Иймээс Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлжээ.

Ингээд Засгийн газрын саналаар тогтоолын төслийн “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанзан, Л.Болд нар саналаа татаж авсан учраас санал хураалт явуулаагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн төслийг батлуулахаар тогтлоо.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүүжий 2020-05-14 10:41:05
    Нэр нь зохимжгүй юм шиг санагдаж байна. Шинэ Зуунмод гэе. 100 мод тарьчъя. Мод нь сайн ургаад 200 модтой боллоо. Шинэ Хоёрзуунмод гэж өөрчлөх үү?
  • сонор 2020-05-14 06:01:22
    Мунхаг түшмэдээс мундаг сайханыг харалтгүй . Дов жалганцруудаас дориун нэр гарахгүй . Түмэн олон.түүхэн замнал нэрийн өөрчлөх байлгүй.
  • иргэн 2020-05-14 02:47:37
    Юун урт нэртэй юм, товчхон, гадаад хүн хэлэхэд бас амар, тийм нэг оносон гоё нэр хайвал олдоно доо. Мулгуу түшээдээс иймэрхүү хуулахад амар, тархи ажиллахгүй.
  • Ардка  2020-05-14 01:53:51
    Би энэ хотыг Хөгжлийн мод гэж нэрлэмээр байна. Тоо, хязгаар зааж яадаг юм