С.Бямбацогт: Гишүүд сонгуульт албан тушаал хашихыг хязгаарласан

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар  парламентын отгон чуулганаар баталсан Их Хурлын тухай болон Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Их Хурлын тухай хууль долоон бүлэг, 51 зүйлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн ард түмний засаглах эрхийг хангахад энэ хуулийн зорилго оршиж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага бол ард түмнийг төлөөлөх гол байгууллага гэдгийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд тодорхой зааж өглөө. УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө чухал ач холбогдолтой. 

УИХ-ын гишүүдийн тодорхой эрхүүдийг хязгаарласан. Тухайлбал, өмнө нь гишүүд тойрог бүртээ төсөв тавиулж, төсвийн орлого болон зарлагын хэмжээг нэмэгдүүлж, өрөнд оруулдаг байдал хавтгайрсан байсныг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд, улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарлав. Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан. Мөн санаачлах хуулийн төсөлд хязгаар тогтоож өгсөн төдийгүй бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээж байхаар тусгасан” гэдгийг онцоллоо. Их Хурлын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлсэн юм. Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдөр эхэлж, хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусахаар, Хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр эхэлдэг байхаар тусгажээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-05-16 08:07:08
    Энэ парламентын гаргасан зөв шийдвэрүүдийн нэг нь энэ болой.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2020-05-15 11:17:45
    УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан төрийн сан, банкаас давуу эрхээр зээл авах, компаниудын хувь эзэмших, бэлэг авах гэх мэт ашиг сонирхлыг нь хаах хэрэгтэй
    162.158.7.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-14 14:49:27
    Хөшөөтийн уурхай руу улсын төсвийн хөррөнгө оруулалт 21 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас цахилгаан дамжуулах шугам барьсан нь хэний ашиг сонирхол вэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2020-05-16 08:08:39
      Уурхай эргүүлж төлөх байлгүй дээ.
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-14 05:45:45
    одоо хуулиндаа ИХ гишүүнийг татан буулгах нам цохиж цааш харуулах боломж бий болго. хангамжийг 100% хас. цалинг дундаж цалинтай болго
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-14 04:01:02
    Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч сонгуульт ажил давхар хийж албан тушаалаа ашиглаж мөнгө ашиглаж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн дар...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Жалганы зөвлөл 2020-05-14 04:52:11
      Энэ яриад зогсож буй нөхөр өөрөө аль нэг аймгийн нутгийн зөвлөлийн дарга гээд явж байгаагүйсэн бил үү
      172.69.34.49
      Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-05-14 02:37:19
    ЗАГТАНСАН ГАЗАРТ НЬ МААЖИЖ ДЭЭ ,,,,, ИНГЭЭД ИХ ХУРЛЫН ГИШҮҮД /Ү/Х 23,1-ыг үз/ ХЯЗГААРЛАЛТ ОРЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ,УЛСЫН ЭРХ АШИГ ХАМГААЛДАГАА ОЙЛГОХ УЧИРТАЙ ДА...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-14 02:30:33
    Та нарыг 100% дэмжээд ч үр дүнд хүрч чадсангүй. Одоо болоо зайлцгааж үз. Ядуурал бахь байдгаараа танар эсрэгээрээ хагартлаа баяжлаа. Одоо зайлцгаа бүгдээрээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах