ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ.

Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа. Дараагийн онгоцууд 15:10, 15:15 цагт “Чинги хаан”  олон улсын нисэх буудалд буух юм.

Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд “Covid-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир өнөө шөнөдөө багтан бүх оюутнаас шинжилгээ авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 18 korona shaasan daa 2020-05-14 04:30:20
    18 sonsogch korona shaasan baina daa.
    108.162.221.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаа 2020-05-14 02:18:59
    ОХУ-д байгаа Монголын ЭСЯ нэлээн ажилласан байлгүй дээ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-05-13 22:11:30
    их л эрсдэлтэй учраас сайн шинжилгээ хийж хориогоо чангалаарай даа, эх орондоо дэглэмээ сайн барьж бсан бид ямар буруутай юм бэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-05-13 09:44:17
    ,,,,ӨӨРИЙН ОНГОЦООР ХҮРГЭХИЙГ БОДХОД ,, МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТАЙ ХАМТАРСАНЫ ШИНЖ Л ДЭЭ ,,ТЭГЭЭД Ч ,ИВАНД УЧИР БИЙ ГЭДЭГ ЭНДЭЭ ,,,,,
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-13 07:53:34
    Хөөрхий оюутнуудаа авалгүй яахав ээ,,,Төр засагтаа баярлалаа,,,,,АН засаг барьж байсан бол тэнд нь үлдээнэ гэсэн шүү,,,,
    162.158.178.60
    Мэдэгдсэн Хариулах