Т.Хасбаатар: Өв залгамжлагч улстөрчдийг бид бас л сонгосоор байх уу
УИХ-д бие даан нэр дэвшиж буй  хуульч эрх зүйч Т.Хасбаатартай ярилцлаа.
 

- Та улс төрд шинэ хүн биш гэдгийг олон хүн мэднэ. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж, бас АН-ын орон нутгийн даргаар ажиллаж байсан?

-Монголчуудын амьдрал өөдрөг, шударга ёсыг эрхэмлэсэн төртэй байхын төлөө би хичээж, олон жил өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. 2012 онд Өвөрхангай аймагт АН-ын даргаар ажиллаж, шударга сонгууль хийхийн төлөө хичээн ажиллаж байсан. Харамсалтай нь өрсөлдөж байсан хүмүүс мөнгө тараасныг баримттайгаар илчилж, олон нийтэд дэлгэсэн. Тухайн цаг үед олон нийт хүлээн авч, талархал илэрхийлж байсан.
 

Төгссөн сургууль-1993- 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

1999 он- Япон улсын Нихон их сургууль

2011 он –МУИС, Хууль зүйн сургууль

2012 он- Либерти Их Сургууль, Төрийн удирдлага


- Японд боловсрол эзэмшсэн хүмүүс цаг хугацааг зөв тооцоолж сурсан, цагийн юмыг цагтаа гэдгийг ягштал биелүүлж сурсан нь мэдрэгддэг. Та өнөөгийн Монголын нийгмийн амьдралыг Японтой харьцуулдаг байх. Яг ямар зүйлийг хамгийн түрүүнд өөрчлөх юмсан гэсэн бодол төрдөг вэ?

-Хамгийн их хүсч байгаа зүйл бусадтай адил. Шударга ёст төртэй байхыг л хүсч байна. Төр гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн бизнес хийх талбар биш. Улс төрийн хүрээний хүмүүстэй уулзаж байхад нэг зүйлийг онцолж байна. Тэд, бид бүгдээрээ өөрсдийн үзэл бодол итгэл үнэмшлээрээ нам дэмжиж, итгэж явсан. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл мөрийн хөтөлбөрийг нь тарааж, олон нийтэд таниулахын төлөө зүтгэлээ. Гэтэл өнгөрсөн 30 жил юу өөрчлөгдөв. Нөгөө хэдэн олигархи хүмүүс гараад, хамгийг хамах шунаг хүсэлдээ хөтлөгдөн төрийг уландаа гишгэж байгааг бид харсаар л суух уу.

Түүнээс гадна хар машинаар тоолох  нь санал луйвардах нэг арга  гэдгийг хүмүүс хэлсээр байна. Саналаа луйвардуулсан хүмүүс 2008 онд боссон. Гэмгүй хүмүүс амь насаа алдсан. Гэтэл энэ жил дахиад л нөгөө машинаараа тоолох гэж байна.

-Та өмнө нь Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан. Ялагдал хүнд илүү эрч хүч өгөх нь бий. Та энэ жил бие дааж өрсөлдөхөөр шийджээ. Яагаад бие даах болсон шалтгаанаа тайлбарлана уу?

 

-Цаг хугацаа ийм шийдэлд хүргэсэн. Би дээр хэлсэнчлэн би хэний төлөө, юуны төлөө ингэж яваа юм бэ гэж асуух өдөр ирдэг. Залуу хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож, өөртөө ашигтай өөрл бусдад хохиролтой шийдвэр гарган төрийн хэргийг хувьдаа завшигч хүмүүсээс бид салах ёстой. Өнө олон жилийн түүхтэй Монголын ахуй амьдрал, аж байдал, нийгэм соёлд тохирсон Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлэх цаг нь болсон гэж би боддог. АНУ-д ингэдэг, Англид тэгдэг, ОХУ-д ийм байдаг гэх мэтчилэн эрэмдэг зэрэмдэг Үндсэн хуультай байж болохгүй.

- Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

- Залуу үе, эх орноо гэх сэтгэлтэй хүмүүс намын төлөвшил ямар байгааг мэдрээд, мэдээд ийм сонголт хийж байна.

Сая би төрсөн нутаг Өвөрхангай амйгаар яваад ирлээ. УИХ-ын гишүүд улсын төсвөөр хийсэн ажлаа өөрөө хийсэн мэтээр ярьж, олон нийтэд худал мэдээлэл өгч байна.Түүнээс гадна төрийн түшээд үр хүүхэддээ өв залгамжлуулах хэв маяг руу орчихож. Бид хаант засаглалтай улс уу. Яагаад даргын хүүхэд дарга болж, залгамжлах ёстой юм бэ. Тэд залуу, боловсролтой  хүн мөн ч цаана ч нөгөө л том эрх ашиг, бизнесийн ашиг, эрх мэдэл нуугдаж байдаг. Тэгэхээр нөгөөх  байдал хэвээр үлдэж, шударга ёс тогтох нь үлгэр л болно.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Олон нийт яагаад бие даагчдыг сонгох ёстой вэ гэдгээ сайн бодоосой гэж хэлмээр байна. Намайг сонго, бид ийм тийм гээд сурталчлаад байх нь зохимжгүй. Олон нийт харж байна, мэдэрч байна.

- Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2020-05-13 23:10:10
    Бие дааж нэр дэвшигчид дотор ч өв залгамжлагчид байгаа л биз дээ 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэг тойрогт 3 сайдын хүүхэд өрсөлдөж байсан шүү дээ
  • Иргэн 2020-05-13 10:35:49
    Эхнэр хүүхдээ циркийн хажууд бсн 2 өрөө байрнаасаа хөөж гаргачихаад бага хатнаа аваад ирж бсн гар. Ийм оркыг ямар хууль санаачлана гэж сонгох уу ????