Н.Номтойбаярын тойргоо сольсон шалтгаан
 Дорнод аймаг нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ 21 аймгаас 17-д жагсаж байсан баримт түүх болон үлдэж. Тодотгон хэлбэл, Дорнод аймгийн эдийн засаг өргөжин тэлж ажилгүйдэл, ядуурал буурч тэргүүний аймгаар шалгарч Ерөнхийлөгчийн зарлигааар “Сүхбаатар одон”-гоор шагнагдсан нь тус аймгийн хувьд шинэ түүх юм. Үүнийг тус аймгийнхан Дорнод аймгаас хоёр удаа сонгогдсон Н.Номтойбаярын санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэмээдэг. Түүний хийж хэрэгжүүлсэн ажил үүгээр дуусахгүй.

Тойрогтоо өнгөрсөн жилүүдэд төсвийн байгууллагуудын 77 барилга, байгууламж шинээр барих болон их засварын ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Энэ нь мөнгөн дүнгээр 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан гэсэн үг. Түүнчлэн хатуу хучилттай 540 км замыг ашиглалтад оруулж, 1032 км замын ТЭЗҮ зураг төслийг хийлгэжээ. Энэ бүхэнд 655 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан байна.

Мөн хувийн зүгээс тойрогтоо 70 гаруй төсөл хөтөлбөр санхүүжүүлж, Дорнод аймгийн цэцэроэг сургуулиулын хэмжээнд “Цалингийн зээлгүй болох” туршилтын хөтөлбөрт 200-аад багш хамрагдаж, нэг багшид 700-2 сая 500 мянган төгрөгийн хэмнэлт үүсч үр дүнгээ өгсөн тул хөрөнгө оруулалтаа нэг тэрбум төгрөгөөр нэмжээ. Ийнхүү сонгогдсон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн гарт баригдаж нүдэнд үзэгдэх ажилтай түүнд дахин тойргоосоо сонгогдох бүрэн боломжтой нэгэн.  

Гэвч УИХ-ын гишүүний эрх нь түр түдгэлзээд байгаа Н.Номтойбаяр гишүүн тойргоо солихоор шийдсэн байна. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хоёр удаа олонхын санал авсан тойрогтоо бус Хан-Уул тойрогт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн юм. Н.Номтойбаяр тойргоо сольсон шалтгаанаа Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Дорнодод эхлүүлсэн ажил надтай надгүй урагшлаад явна. Би нэр дэвшин ч бай, дэвшээгүй бай, гарсан ч бай, гараагүй бай Дорноддоо гурван ажлын үргэлжлүүлээд явна. Биеийн амрыг бодож Дорнод руу явахгүй. Харин Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Тэрийг би шийдчихсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тойрог дээр би өрсөлдөнө. Би Нямдоржийг зуусандаа биш, энэ хүнийг Монголын төрд хэрэггүй үзэж байгаа. Энэ хүн улс төрийн цагдаа, улс төрийн хуулийн байгууллагыг бий болгож байна. Өөрөө тэтгэвэртээ гарахгүй юм шиг, дахиад Хан-Уулд дэвшинэ гээд явна. Би нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө" хэмээн тайлбарласан юм. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus