Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сөрөг болголоо
Олон улсын санхүүгийн үнэлгээний "Moody's" агентлаг  Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг  "Тогтвортой"-гоос "Сөрөг" болгож бууруулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр манай улс эрсдэлтэй ангилалд багтлаа. Гэхдээ Монгол Улсын зээлжих болон гадаад валютын бонд гаргах чадварын урт хугацааны "В3" ангилал, богино хугацааны "Not Prime" ангиллуудыг хэвээр үлдээсэн байна.

Экспорт багассан, төсвийн алдагдал ихэссэн зэрэг шалтгаанаар ийм шийдвэр гаргажээ. Тус агентлагаас энэ шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан бөгөөд ирэх нэг жилийн хугацаанд энэ зэрэглэл дахин буурах магадлалтайг анхааруулжээ.

Монгол Улсын Засгийн газрын өр өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувьтай тэнцэж байсан ч ирэх онд 71 хувь болж өснө хэмээн тооцоолсон байна. Өнгөрсөн оны наймдугаар сард олон улсын үнэлгээний "Standard&Poor's", "Fitch" агентлагууд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В болгон бууруулсан бол хоёр дахь удаагаа ийнхүү буурлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-13 11:07:01
    Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд олон зуун тэрбумаар зарсан Ч. Хүрэлбаатар гэгч хулгайч Сангийн сайд байхад баараггүй шдээ.
  •  2020-05-13 01:59:57
    76 гишүүн биш 10 байхад л болно. хэдхэн хүнээ ажилын тайлангаар нь ажиллуулах үгүйг шийдээд солиод байхад төрийн ажил болно доо. дээр цагаас доор болов л гэж...
  • Zochin 2020-05-12 14:25:44
    Ene balai tetgemj tuslamjaa zogsoogooch ee. Uls prpn chine suirlee sh dee.
    • ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-12 16:51:39
      Тэгэхгүй бол тархины тураалт бэртэгчин та нар биднийг сонгохгүй ш дээ. Та нар дуртай л байгаа биз дээ, халамжуудыг чинь ихэсгэхэд.
  • zochin 2020-05-12 10:28:06
    europiinxon uvchin geed uursduu balarch bj bas manaixiig oroldox sanaatai.uursduu tiim l sain yum bol manaix shig bxgyi yasan yum . manaixaas door bgaa biz dee
    • Shuumjlegch 2020-05-12 14:25:45
      Manaih hezee Europoos deer amidraltai bolchihson yum bol? Europ bol udahgui sergechihen harin bid hezee hun shig amidrah yum bol doo ?
  • !!! 2020-05-12 10:09:27
    Ийм ч юм хийнэ, тийм ч юм бүтээн байгуулна гэсэн Хүрэлсүхийн хоосон амлалтад бид пологтоод бодит байдлаа ухаарах ч сэхээгүй байтал харин гаднаас ДҮН тавилаа!
  • Бор 2020-05-12 09:43:35
    МАН, Засгийн Газрын үйл ажиллагаад МАШ МУУ гэсэн хөндлөнгийн үнэлгээг гадныхан өгч эхэллээ саарал, хар жагсаалт зээлжих зэрэглэл 2 дахь удаагаа буурч байна
  • kkk 2020-05-12 09:28:12
    МАН, Засгийн Газрын үйл ажиллагаад МАШ МУУ гэсэн хөндлөнгийн үнэлгээ. Одоо хар жагсаалтад орох бол зүгээр штээ гээд МАНгарууд орилолдож эхлэх вий дээ.
  • ХУУЛЬЧ  2020-05-12 09:16:21
    ЕВРОПЫН ХОЛБООНЫ НЭГ АГЕНТЛАГЫН ҮГЭНД ОРОХГҮЙ ЗӨРҮҮД МОНГОЛЧУУДАД СОНГУУЛИЙН ШОУ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ХЭРЭГ ,,,,,МОНГОЛЫН БАЯЛАГ ХЭРЭГТЭЙ БОЛОХЫН ЦАГТ ГУЙЖ ИРНЭ ДЭЭ,,,...