Хордлого авсан хүүхдүүдийн зарим нь эмнэлгээс гарчээ
Дархан-Уул аймагт цэцэрлэгийн 2-3 насны 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан талаар бид мэдээлсэн.Өнгөрсөн баасан гарагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол даваа гарагийн 11.00 цагийн байдлаар 12 нь эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад оржээ. Одоогоор нэмж өвдсөн тохиолдол гараагүй бөгөөд эмнэлэгт үлдсэн 13 хүүхдийн бие сайжирч байна.

Цэцэрлэгийн 23-25-ны өдрийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээг лабораторид шинжилж байна.Шинжилгээний дүн гартал цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байх юм байна.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.