Д.Нямхүү: Дахин  нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналт руу шилжлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 982 иргэн байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналт руу шилжлээ. Нийт 15 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс хоёр хүн эмнэлгээс гарах дөхсөн байгаа. Эмчийн найдвартай туслагч, хамтран ажилладаг алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй сувилагч нартаа Дэлхийн сувилагч бага эм нарын баярын мэнд хүргэе ээ. Та бүхний хамтран ажилладаг сайхан үйлчилгээ тань хүмүүсийн эдгэрэлтэд онцгой сайн нөлөөлдөг. Биднийг хүч оруулдаг, найдвартай хамтрагчид юм. Та бүхэндээ эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 80 хүнд шинжилгээ хийхэд короновирус илрээгүй. ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тандалтад байна” гэлээ. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus