
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 135 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 26 (16.1 хувь)-гаар буурчээ.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 28 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 4 сард ирүүлсэн 101 бүтээлд патент олгосны 34 нь шинэ бүтээлийнх, 67 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 25 (42.4 хувь)-аар буурч, бүтээгдэхүүний загварын патент 31 (86.1 хувь)-ээр өсжээ.
О.ОНОН