ДЭМБ коронавирус илрүүлэх апп бүтээхээр ажиллаж байна
ДЭМБ энэ сард хүн бүрийг коронавирусийн халдвар авсан болон аваагүйг үнэлэх боломжтой аппликейшн бүтээхээр төлөвлөж байна гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ.  Уг апп нь  хэрэглэгчдээс өвчний шинж тэмдгийн талаар асуухаас гадна халдварт өвчин туссан бол яах тухай зөвлөгөөг бас өгөх аж. Түүнээс гадна хувь  хүний бусад мэдээллийг улс орон бүрээр нь өгнө. Тухайлбал, хаана, ямар аргаар сорилыг авах тухай олон мэдээллийг өгнө гэж ДЭМБ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Бернардо Мариано ярьжээ. Мөн гар утасных нь блютүүтэд түшиглэн уулзсан  хүмүүсийг нь хайх функцийг нэмэх боломжтой аж. Энэ аппыг бүх орны цахим дэлгүүрүүдэд тавьж худалдах боломжтой. Мөн Засгийн газрууд үнийг нь өөрчлөх, хувийн аппликейшнээ хөгжүүлэхэд энэ технологийг ашиглаж болно гэв.

Харин мэргэжилтнүүдийн хувьд, энэ апп нь халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа, сорил өгөхөд бэрхшээл тулгарч байгаа, Өмнөд Америк, Африкийн  орнуудын анхаарлыг татна гэж найдаж байна. Бернардо Мариано "Коронавирустай тэмцэхэд ашиглах юу ч байхгүй орнуудын хувьд энэ апп их үнэ цэнэтэй" болохыг онцлов.

Мөн Энэтхэг, Австрали, Их Британи хувийнхаа технологийг ашиглаж, коронавирустай тэмцэхийн тулд албан ёсны апп гаргасан. Энэ нь ДЭМБ-аас гаргахаар төлөвлөж байгаатай адилхан биеийн шинж тэмдэгт нь тулгуурлан хүмүүст сорилд орох ёстойг мэдэгддэг. Мөн хэрэглэгчдийн хөдөлгөөнийг  бүртгэснээр уулзсан хүмүүсийг нь үр дүнтэй илрүүлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.