Парламент TIME OUT авна

УИХ-ын 2016 оны сонгуулиар 76 суудлын үнэмлэхүй олонхыг буюу 65-ыг нь МАН авсан бол АН 9, МАХН 1 суудал авч, бие даагч нэг гишүүн сонгогдсон. Харин ирэх дөрвөн жил Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллах 76 хүнийг сонгох мөч ойртсоор байна. 

Ирэх өдрүүд бол сонгуульд горилогчдын хувьд хамгийн завгүй үе эхэлж байна. Иймээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулахаар болсон тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Харин энэ завсарлага МАН-ын үнэмлэхүй олонхын отгон чуулганыг "өндөрлүүлж" байгаатай ялгаагүй гэдгийг хэлэх гишүүд олон байна. Үе үеийн парламентууд сонгуулийн жилийн хаврын чуулганы хугацааг оромдож өнгөрөөдөг. Энэ жишгийг Г.Занданшатар даргатай парламент ч бас давтах нь ээ.

Мэдээж УИХ-ын 2020 сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо очиж ажлаа тайлагнах, парламентын олонхыг бүрдүүлж буй эрх баригч хүчин нэр дэвшигчдээ тодруулах гээд зав чөлөөгүй өдрүүд эхэлж буй.  УИХ өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томилгоо хийсэн бол энэ долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, отгон чуулганаа "өндөрлүүлэх нь ээ"

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:  

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;

Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан;

Бусад.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан;

““Төрийн аудитын байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

“Үндэсний аудитын газраас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

““Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаар батлах тухай” Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

Монгол Улсын Их Хурлын болон Төрийн аудитын байгууллагын 2021 оны төсвийн төсөл;

Бусад.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Бусад.

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Бусад.

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Бусад.

05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Засаг” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хаалттай.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:  

Хэлэлцэх асуудал:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Бусад.

4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт 10.00 цагаас:

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлт;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих/;

Бусад.

05 дугаар сарын 14, 15-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Бусад;

Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулга сонсох;

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл, багшийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй арга хэмжээний талаар.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ihbayr 2020-05-12 16:22:33
    Er n ter ndeerdee. Tegehgui bl demii baahan huuli nertei sanaluud J.Enhbayr met n oruulj daraagiin ideh ajildaa beldeed bn .yun maidart 40 terbum evro ve?
  • зочин 2020-05-11 11:54:11
    юу хийж гийгүүлсэн гэж тайм аут авч байгаан. ХАР жагсаалтанд оруулчаад муусайн хулгайчууд
  • zochin 2020-05-11 08:47:27
    МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭГДЛИЙН ПЯНГ ДААХГҮЙ