LG – Амьдрал сайхан
LG брэнд нь Өмнөд Солонгосын нөлөө бүхий том компаниудын нэг бөгөөд 1958 онд Ку Ин Ху гэр ахуйн тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэнээс энэ аварга компанийн үүсэл эхэлсэн түүхтэй. Тус онд Goldstar нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Сөүл хотын түүхийн музейд Goldstar брэндийн лого бүхий анхны бүтээгдэхүүн цөөнгүй тавигдсан байдаг. Энэ нь анхны радио, агааржуулагч мөн угаалгын машин юм.
 
1962 оноос эхлэн бусад улс тивүүд рүү худалдааны хүрээгээ тэлж, анх удаа БНСУ-д үйлдвэрлэсэн техникийг АНУ болон Хонгконг руу экспортолж эхэлсэн ба 1978 онд Солонгос улсын түүхэнд Goldstar компани экспортын нийт хэмжээгээрээ 100 сая ам.доллар давсан анхны компани болсон юм.
 
1995 оны 3-р сард Lucky химийн үйлдвэр болон Goldstar компаниуд нэгдэж, нэгдсэн LG компанийг байгуулсан. Ингэснээр LG том төлөвлөгөөтэй олон талт үйл ажиллагаа явуулдаг корпараци болсон. LG группын LG электроникс нь дэлхийн тэргүүлэгч телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, агааржуулагч үйлдвэрлэгчийн нэг бөгөөд дөрвөн аж ахуйн нэгжээс бүрдэнэ.
 


Өнөөдөр LG электрониксийн бүтээгдэхүүн дэлхий дахинд танил болсон бөгөөд эрэлт ихтэй байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд LG угаалгын машины борлуулалт 30 сая доллараас давж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн том амжилт болсон ба энэ нь зах зээл дээрх үйлдвэрлэлийн технологийн манлайлагч болохын баталгаа болсон юм. Энэ амжилтын үндэс нь гараар угаасантай ижил чанартай үр дүнг олгодог LG -ийн “6 талт үйлдэл” дэвшилтэт технологи юм.

Хамгийн сүүлийн үеийн LG брэндийн зурагт, угаалгын машин болон хөргөгч PC mall-ийн салбаруудаар худалдаалагдаж эхэллээ.

 
Цахим технологи, Цахилгаан барааны их дэлгүүр – PC mall
 75753535, 95953535, 99903535, 93353535 – утсаар холбогдох
 www.pc-mall.mn – онлайн худалдаа
 
Бусдад түгээх
  • gplus