Монгол иргэн БНСУ-д тусгаарлах журам зөрчжээ
БНСУ-ын "өөрийгөө тусгаарлах" журмыг зөрчиж гадуур гарсан Монгол улсын иргэн А-г илрүүллээ хэмээн Тэгү хотын захиргаанаас мэдээлэв. Өнөөдөр буюу 8-ны өдөр тус хотын Гамшгийн аюулгүй байдлын төв газрын мэдээлснээр "Гадаадаас ирсэн Монгол улсын иргэн А нь өнгөрсөн 7-ны өдөр 17 цагийн үед хянах аппликэшн суулгасан гар утсаа байрандаа орхиж ойролцоо байх амтат гуаны фермд ажил хийхээр гарч явсан" гэжээ. 
 
Түүнийг тусгаарлалтын журам зөрчин, зөвшөөрөлгүйгээр гарч явсан үйлдлийг нь нэмж байцаасны дараа Хууль зүйн яаманд (Цагаачлалын алба) мэдэгдэх болно гэв.
 
Тэгү хотын захиргаа нь цаашид ч гэсэн "өөрийгөө тусгаарлах" үүргийг зөрчсөн гадаадаас ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тус улсаас албадан хөөн гаргах арга хэмжээ авсаар байх болно гэлээ. 
 
Newsis мэдээллийг орчуулав. 
Ц.Өнөрзаяа
БНСУ, Күүкмин Их Сургуулийн багш
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-05-10 01:10:36
    Шунаж байж хоосон хоцрох нь энэ дээ.Их багагүй хойчоо бодож тэвчиж бай гэсэн сургамж болох үйл хийждээ.
  • Зочин 2020-05-09 00:15:14
    Мөнгө нь дуусчээ
  • эрд 2020-05-08 07:54:47
    хөөрхий мөнгө нь дуусаад арггүй байдалд ороо биз
  •  2020-05-08 07:34:05
    хог чинь бусдадаа гай татаад байгаараа. буцаад ирэхэд нь шороонд булчина шүү.