Б.Баттөмөр: Ижил гараанаас гарсан орнуудтай харьцуулахад манай улсын хөгжил хол хоцорсон байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтоох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.
Мөн Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмсэн талаар төсөл санаачлагч дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч үзэж байгаа юм.
Хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Засгийн газрын тухай хууль батлагдаад 29 жил болж байна. Энэ хугацаанд 69 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 30 жилийн хугацаанд байгуулагдсан Засгийн газрын дундаж наслалт 1,7 жил. Үүнд дүгнэлт хийж байгаа юу? Судалгаагаар ижил гараанаас гарсан орнуудтай харьцуулахад манай улсын хөгжил хол хоцорсон байна. Тухайлбал, Казахстан. Гадаад дотоод статистик мэдээг харахаар үнэхээр санаа зовмоор байна. Хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын индекс, авилгалын асуудал, ядуурал, гадаад дотоод өр, хуримтлалгүй болсон. Засгийн газар чардайж л байна. Их ч зүйл санаачилж хийсэн. Засгийн газрын хуулиа их олон талаас нь судалж хийх ёстой. Засгийн газарт эрхийг нь өгөөд хариуцлага хүлээлгэх хэмжээнд боловсруулагдсан уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Б.Баттөмөр гишүүн их зөв асуудал хөндөж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг шалтгаан бол Гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлдэг болох агуулгын хүрээнд батлагдсан. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хоёрхон Засгийн газар УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд ажилласан байдаг. Бусдад нь 10 гаруй Засгийн газар огцорсон. Нэг Засгийн газрын дундаж нас 1,6 сар орчим. Энэ нь төрийн, бодлогын тогтворгүй байдлыг бий болгож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн хууль санаачлах хүрээ хязгаарыг багасгасан, төсөв санхүүд оролцдог хэт их эрх мэдлийг багасгасан, өөрөө сайдаар томилогддог, сайдаар томилогдож, томилгоонд оролцдог эрх мэдлийг багасгасан. Үүнтэй холбоотойгоор Гүйцэтгэх засаглал нэлээд эрх мэдэлтэй болж байгаа. Ерөнхий сайд засгийн газрын гишүүдээ томилдог, УИХ-ын өргөн мэдүүлсэн зарлага орлогыг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт заалтууд Үндсэн хуульд орсон. Энэ хүрээнд засгийн газрын тухай хуулийг оруулж ирсэн.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doogii 2020-05-11 17:51:14
    tanar eh ornoo geh setgelgyi.heden darguud hulgai hiihee bolicih.ter cagt mongol oron hogzino
    162.158.103.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Зараа 2020-05-11 08:47:39
    Өнөө өглөө сэрээд гэнэт мэдэв үү, эсвэл хаданд хавчуулагдаад хэцүүдсэн үедээ хэлэхээр халаасандаа нөөшилсөн зүрхнийхээ үгийг гаргаж ирэв үү
    172.68.253.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-11 06:12:17
    Одоо болиоооооо давхраа мавхраагаа тордоод сууж байхгүй галзуу солиотой нь мэдэгдэхгүй юм яриад суух юм. 4 жил юу хийж суусын тийм л юм бол.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-11 00:16:36
    Зимбабве улстайгаа хөл нийлүүлээд алхаад марш!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zass 2020-05-10 14:17:36
    Ingeed yarichihval chi uuriiguu tsever uldene gej bodoo yu? Odoo l uhaaraa yu whahaha
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-10 08:29:37
    Буурай хөгжилтэй улс гэж байдаггүй буруу удирдсан орон гэж байдаг гэдэг.Монгол улсыг завсаргүй 30 жил удирдсан МАН -ыг тараа.МАН хагартлаа баяжлаа ханадаггүйаа....
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-09 12:00:53
    Энэ томчууд л оорсдоо зориулан оорчлоод байгаа шуу дээ энд ард тумэн ямарч буруугуй шуу улсын хогжил ингэж хоцорсонг одоо л нэг юм олж харж байна уу мананг соль...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-05-09 07:38:38
    Shivshigee tarisan hogiin amisgaa cham shig jumnuudaas bolson muu novsh
    162.158.103.208
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2020-05-09 07:16:31
    МАН, АН ын төр удирдаж байсан хүмүүсийн гавъяа - луйвар байлаа. БҮХ үйлдвэрийг хувьчлал нэрээр устгаж, АН, МАН ын төрд байсан хүмүүс хагартлаа баяжсан. МАЛЧИД
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-09 01:35:28
    30 жил? Малыг хувьчлав, 3 дахин осов, хувийн юм осчээ. Улсын уйлдвэруудийн захирал, тэднийг томилсон дарга ноедын хоронго очноон дахин осов. Ийм л дун гарлаа
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэ 2020-05-08 16:18:14
    Хуцаад битгий бай чи пзда тэрнийг мэдэхгүйл бв гэж
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • аргагүйшд 2020-05-08 15:22:53
    дарга сайд нар нь дандаа л хувиа боддог , улсаа боддоггүй юм чинь өөр ямар байхав дээ
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Санал нэмэрлье 2020-05-08 11:45:30
    Монгол шиг баялагтай, цөөхөн хүн амтай улсыг ийм байдалд оруулсан 20 гаруй жил засгалсан МАН, 8 жил засгалсан АН 2-т л буруу нь байгаа. Одоо боль доо
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Eh oronch 2020-05-08 11:28:56
    Eh oronchid Mongoliin tord baihgui,hulgaich,luivarchid he damjin suuj baigaagaas terdee
    173.245.52.198
    Мэдэгдсэн Хариулах
  • үхэр 2020-05-08 10:21:30
    ижил гараанаас гарсан латви литва эстон казахстан хятад вьетнамаас хол хоцорч байгаа нь засаг нь 1,5 жил болоод солигддог сүүлчийн үхэр урьд хийснийг үгүйсгэдэг...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-05-08 08:10:14
    Дэлхийн улс орнуудаас хэт хоцрон яваагаа одоо мэдэж байгааулс төрч гэх малуудыг яах билээ. Энэ Баттөмөр гэх мал одоо ойлгоод л яриад л ..... мөн ч мундаг аа
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-05-08 07:36:07
    үе үеийн 76 хулгайч нямдорж элбэгдорж сайханбилэг энхсайхан гээд ..............их олон мал байгаа бүгдийн хөрөнгийг хурааж улсдаа үйлдвэр бэлчээр худаг байгуул....
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-05-08 07:02:59
    Бизнэс а/а эрхэлэхэд манайд төрийн олон хүнд сурталтангууд бүгд л хүний гар харсан эрхмүүд юм хийж үзээгүй төрөөс төрсөн тербумтан зовлон ойлгохгүйд байна
    162.158.7.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ах 2020-05-08 06:57:38
    ИХ хурлын гишүүдийн тоо цөөлөөд 16 байхад хангалтай 76 гахай тэжжэх гэж ядарч байна
    162.158.182.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-05-08 06:00:02
    Одоо мэдэж байгаа МАНгар уу чи 30 жил та нар зөвхөн амин хувиа бодсоны чинь гор эх орны чинь хөгжил ард түмний амьдралын түвшин 2-н байгаа байдал энэ дээ
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах