Нэг ангид 10-15 хүүхэд суулгаж давтлага өгөхөөр зорицуулагдсан
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир төгсөх ангийн сурагчдад давтлага өгөх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар 166-р тогтоол батлагдаж гарсан. Ингэснээр ЕБС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн  12-р ангийн сурагчдад хичээлийнх нь орчинд сургууль дээр нь ЭЕШ-аа бэлдэх зорилгоор давтлага хичээл явуулахыг зөвшөөрсөн.

Энэ дагуу тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төгсөх ангийн сурагчдад давтлага өгөх үйл ажиллагаа зохион байгуулна. Давтлага хичээлийг Монгол улсын хэмжээнд 596 сургуульд зохион байгуулагдана. Сургуулиудад төгсөх ангийн сурагч доод тал нь 20, дээд тал нь 300-400 орчим байна. Нэг ангид  ЭЕШ өгөх хичээлийнх нь дагуу 10-15 хүүхэд нэг багт орно. Хүүхэд хоорондын зай 1-1,5м байх гээд халдвар хамгааллын дэглэм, коронавирусээс үүдэн гаргаж буй мэргэжилийн байгууллагуудын зөвлөгөө зааврын дагуу зохион байгуулах болно.

Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬЧ  2020-05-09 07:19:24
    ХЭРЭГҮЙ ДЭЭ,,,,, МОНГОЛЧУУДЫН СУРГАЛТЫН ТӨВ 20мкв хүрэхгүй талбайд 10-15 ХҮНТЭЙ БАЙХЫГ ТЭГЭЭД ЭРҮҮЛ ОРЧИН ГЭЭД БАЙГАА ЮМ АА ДАА ,,,,,,,