Д.Баярцогт: Хамгийн удаандаа 13 цаг сууж шивээс хийж байлаа
Тэр зурах дуртай. Иймээс энэ мэргэжлээрээ суралцаж мэргэжил эзэмшсэн нэгэн.  Сүүлийн арав гаруй жил шивээс хийж байгаа тэрбээр шивээс бол урлаг. Шивээсийг уран нарийн алдаа мадаггүй хийх нь чухал гэдгийг онцолсон юм. Шивээс сонирхогч дундаа Цогоо гэх нэрээрээ танил болсон Д.Баярцогттой цөөн хором ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-За Намайг Даваахүү овогтой Баярцогт гэдэг. Одоо 30 настай. Ам бүл гурвуулаа. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 2009 оноос хойш шивээс урлаж байна.

-Яагаад шивээс хийж эхлэх болов?

-Би бага байхдаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Тэр чиглэлээрээ зургийн сургуульд сураад төгссөн. Цаас даавуун дээр зурдаг хэв маягаа хүний арьсан дээр буулгадаг болсон доо. Анхны шивээсээ өөртөө хийж байлаа. Дуртай зүйлээ хийж мөнгө олох чинь сайхан шүү дээ.



 
-Шивээс хийж сурахад хэдий хэр хугацаа шаардагддаг мөн хэдэн төрлийн багаж хэрэгсэл хэрэглэдэг вэ?

-Шивээс заагаад сурдаг зүйл бол биш юм. Тухайн хүнд авьяас, мэдрэмж гэх зүйл байх хэрэгтэй. Гэрэл сүүдэр гээд нарийн зүйлс их бий. Авьяастай хүн бол хийнэ, алдаанаасаа суралцаж дадлагажна. Өдөр өдрөөр өмнөхөөсөө улам илүү сайжирна. Тэгээд багадаа 4-5 жил хийж байж гайгүй шивээсчин болно. Шаардагдах хэрэгсэл олон байдаг. Зүү, хошуу, аяга, машин бас нэг удаагийн бээлий гэх зэргээр 10 гаруй төрлийн зүйл хэрэглэгдэнэ.       

-Сүүлийн үед ямар төрлийн шивээсийг залуус илүү сонирхож байна вэ?

-Сүүлийн үед гэхээсээ илүү хэдэн жилийн өмнөхийг бодоход залуус илүү задгай сэтгэдэг болсон. Яг тийм ийм гэж хэлбэрт баригддаггүй.

- Энэхүү сонирхол  тань бусад хүний сонирхлоос юугаараа давуу талтай вэ? Таны бодлоор?

- Миний хувьд сонирхлоороо ажиллаж байгаагийн давуу тал нь бусад хүмүүсийг бодвол ямар нэг дүрэмт хувцас, цаг наранд  баригдахгүйгээр, гэр бүлдээ илүү цаг зав гаргаж, өөрийн дураар амар, тайван ажиллахад оршиж байна.

-Зургийг цаасан дээр буулгах, хүний арьсан дээр буулгах хоёрын ялгаа нь юу байна?

- Цаасан дээр зурах бол асуудалгүй. Хавтгай, амьгүй хөдөлдөггүй зүйл учраас. Харин арьсан дээр зурах маш хэцүү. Хүний хоолой, гэдэсний хэсэг амьсгалаар хөдөлдөг дээрээс нь арьс зөөлхөн болохоор сайн тооцоолж хийхгүй бол засаж болохгүй алдаа болно.

  -Энэ хугацаанд хийсэн шивээснүүд дундаас хамгийн хэцүү болоод өвөрмөц шивээс юу байв?

- Яг тэр гэж онцлоход хэцүү юм. Гэхдээ сайхан мэдрэмж төрүүлдэг шивээснүүд бий. Эцэг, эх болон хайртай хүнийг нь шивэх, аль эсвэл үргэлж санаа зовдог сорвийг нь дарж сэтгэлд нь байдаг ичих зүйлийг нь үгүй болгох зэрэг юм. Миний гараас гарч байгаа бүтээл, дотроо төсөөлж, сэтгэл гарган хийж байгаа учраас хийж дуусгачихаад харахад их сайхан байдаг.
 
-Энэ хугацаанд нийт хэдэн удаа шивээс хийсэн бэ? Тоолж үзэж байв уу?

- Тоолж байгаагүй юм байна. Энэ олон жил өдөрт нэг шивээс хийсэн гэж бодохоор хэдэн мянга болсон. Барагцаагаар гэвэл гурван мянга гаруй  байх шүү.

-Шивээс хийхдээ бэлэн зураг харж зурдаг уу? Зохиомж байдлаар өөрөө сэтгэж зурах уу?

- Хоёулангаар нь зурдаг. Зохиомж ч хийнэ, яг энийг хийлгэе гээд зураг аваад ирвэл тэрийг ч  бас хийдэг. Хамгийн удаандаа 13 цаг сууж шивээс хийж байлаа.

-Та бие дээрх шивээснээс гадна хөмсөг шивдэг юм билээ. Бие дээрх шивээс хийх, хөмсөг шивэх хоёрын аль нь илүү ур ухаан шаарддаг вэ?

- Аль аль нь ур ухаан шаардана л даа. Хөмсгийг тухайн хүнийхээ царай төрх, үсний хэлбэр зэрэгт тааруулж хийдэг. Харин биеийн шивээсийг бодит болон хийсвэр зүйлсийг нэг хэлбэрт баригдаж, дагнахгүйгээр арьсанд буулгадаг. Тийм болохоор биеийн шивээс арай илүү ур ухаан шаардах юм байна.

-Шивээс хийлгэхийг хүсдэг залууст хандаж хэдэн үг хэлээч?
 
-Маш удаан бодсоны эцэст шивээс хийлгэх зургаа сонгоорой. Биед үүрд үлдэх болохоор. Мөн шивээсчнээ сайн судал. Багаж, материалынх нь чанар болоод нэг удаагийнх мөн үү биш үү гэдгийг нь шалгах хэрэгтэй шүү.
 
 
Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-05-08 07:38:16
    ийм малуудыг битгий дэвэргэж бай л даа. хар тамхчин янхан шоронгийн хадаасууд л шивээс хийлгэдэг. сайн дураараа шоронгийн хадаас болж харагдах дуртай хүмүүсийг...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Цээгий 2020-05-08 02:59:23
    Хн, бараг мэс засал хийчихсэн юм байна. Үнэхээр их хөдөлмөрч, авьяастай хүн юм.
  • !!! 2020-05-08 01:44:18
    Ene hogiin zuilee hend yund heregtei gej niiteldeg bainaa ! Shiweesnees uideltei asar ih owchin tarhaj baina ! Shiweesiig Mongold horgiwol Mongol ylna !
    162.158.7.8
    Мэдэгдсэн Хариулах