М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

Шүүх хуралдааны дараа М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гомдлоо гаргана. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж бид үзэж байгаа. Ялангуяа хөөн хэлэлцэх хугацаан дээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ын өдөр УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймээс хэрэг шийдэх боломжгүй. Шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдэгдээгүй, гэрээний төсөл боловсруулсан л үйлдэл” хэмээн мэдээллээ.

О.Онон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-05-10 01:43:25
    Энхсайхан сайдын гаргасан шийдвэрийн талаархи асуудалд нухацтай хандах ёстой . Дахиад улс төрийн хэлмэгдэлтийг эхлүүлсэн ажил болно шүү.
  • Пүүжий 2020-05-08 15:32:26
    Шүүх хурлын бүрэлдэхүүнд ямар шүүгчид, прокорууд оров. Хонгилынх уу? Зарлаач ээ?
  • зочин 2020-05-08 05:07:08
    Ийм хэргээр ял өгдөг юм бол нөгөө бусад улсудыг бүгдийг нь адил үзэх л хэрэгтэй юм шиг
  • жирийн иргэн 2020-05-07 16:27:39
    Монголын ард түмнийг ядуу, зүдрүү амьдрахад энэ хүний буруу шийдвэр бодлого их бий. Энэ бол том баримт.Харин ч бага ял авлаа.Ялыг нь нэмэх ёстой. Бүү өмгөөл.......
  • Зочин 2020-05-07 13:34:03
    Луухааныг шоронд хатаа.
  • zochin 2020-05-07 13:22:36
    ҮХЭРҮҮДЭЭ ЭНЭ ХҮН ЯМАР Ч ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ, АВИЛГА Ч АВААГҮЙ, ПОПУЛИСТ МАФИУДЫН ХУУЛЬ БУС ЯЛ ШҮҮ
  • Amar 2020-05-07 11:17:05
    МАНАН-гийн үед ямар ч өндөр албан тушаал хашиж байсан хүнийг шүүхийн өмнө аваачихад ял сонсоно гэдгийг л баталсан хэрэг боллоо. Өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд о...
  • Зочин 2020-05-07 09:16:10
    Шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрдөг хэрэгтэн гэж байдаггүй юм. Шүүх хараат бус Хуулийн хүрээнд шийдвэрээ гаргасан нь энэ...
  • Зочин 2020-05-07 07:50:41
    Маш зөв шийдвэр гаргажээ. Одоо Баяр, Баярцогт, Сайханбилэг, Бямбасайхан, Ганболд нарт үүнээс багагүй ял өгөх хэрэгтэй, 5-15 жил. Тэгж байж авилгалчдыг дарж авна...
    • shuuh 2020-05-11 10:15:05
      deerhi humuus ymarch uls turd oroltsoogui humuus bna sh odoo bgaa luivarchdiin hiij baigaa helmegduulelt ch uuruu
  • зочин 2020-05-07 07:21:50
    зөв ш дээ, төрийн мөнгөнөөс хулгайлагчид ялыг нь өгөх л хэрэгтэй.
  • Зочин 2020-05-07 07:19:03
    Муу хужаагийн эрлийзийг шоронд хийгээчээ